Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг угтах ёслол үйлдэхээр ирсэн Улаанбаатарчуудын хөлд Тасганы овоо өнөө өглөө дарагдлаа. Шинийн нэгний өглөөний 07.00 цагаас эхлэн шинэлэгчид цуглан наран мандахын өмнө 07.30 цагт Тасганы овоо хөл гишгих зайгүй болсон юм.
Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн анхны нарыг харахаар ирсэн Монголчууд ирж буй цагийг сэтгэл хангалуун угтаж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэгт итгэл найдвар дүүрэн байгаагаа илэрхийлж цай, идээ будааныхаа дээжийг өргөж байлаа.
Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатган сайн сайхныг ярилцдаг. Түүнчлэн энэ өдрийн нарыг урьтаж харвал тухайн жилдээ хийморьлог, цог золбоотой явах болно хэмээн бэлгэшээдэг билээ.