2015 онд Кремлийн ордноос холгүй орших газарт буудуулан амиа алдсан ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Борис Немцовын дурсгалыг хүндэтгэн Москва хотод хэдэн мянган хүн жагсчээ.
Шинийг сэтгэгч, ардчилсан үзэлт шадар сайд асан Б.Немцов нь Ерөнхийлөгч Владимир Путиныг хатуу шүүмжлэгчдийн нэг байсан юм.
Ням гарагт болсон жагсаалд оролцогчид “Оросыг эрх чөлөөтэй болго!”, “Путин бол дайн!” гэж хашгирч байжээ.
Б.Немцовын аллагатай холбогдуулан Чечень гаралтай таван залууг шүүж байна. Сэжигтнүүд энэ хэргийг үйлдээгүй гэж үгүйсгэн няцаасаар байгаа юм. Б.Немцовын ар гэрийнхэн “энэ хэргийг захиалагчид хэзээ ч олдохгүй байж магадгүй” гэж эмээж байна.
2015 оны хоёрдугаар сарын 25-ны орой Кремлийн ордноос холгүй орших ресторанаас украин найз бүсгүйтэйгээ гэр рүүгээ явж байх үед нь Б.Немцовыг араас нь буудан хөнөөсөн юм. Тухайн үед тэрбээр 55 настай байсан билээ.
Украинтай хууль бусаар дайн дэгдээсний улмаас Барууны улсууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авч, улмаар Оросын эдийн засгийг хямралд орууллаа гэж тэрбээр Ерөнхийлөгч В.Путинг шүүмжилж байсан юм.
Мөн Украины зүүн нутагт эмх замбараагүй байдал үүсгэхэд Орос оролцсон болохыг нотлох баримтуудыг дэлгэхээр тэрбээр төлөвлөж байсан билээ.