Хүн төрөлхтөн сарны тойрог замд аялснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Харин энэ аяллыг дахин сэргээхээр ажиллаж байгаа тухай Элон Маск мэдэгдлээ. Түүний үүсгэн байгуулсан SpaceX компани 2018 оны сүүлээр хоёр энгийн иргэнийг сарны тойрог замд аялуулах аж.
Сарны тойрог замд аялах хоёр аялагч “нүсэр” хэмжээний төлбөрөө аль хэдийнэ төлж, энэ жилээс бэлтгэлдээ орох юм байна. Одоогийн байдлаар аялагч нар нь хэн болох, хэдий хэмжээний төлбөр төлж байгаа зэрэг нь нууц хэвээр үлджээ.
Хэрвээ эхний аялал амжилттай болох аваас бид ойрын ирээдүйд хүн төрөлхтөн сарны тойрог замын аялалд гарахыг байнга хардаг болох нь. Хамгийн гол нь энэ аяллаар явах хүмүүс саран дээр газардахгүй гэдгийг SpaceX онцолсон юм.
Гэсэн хэдий ч 45 жилийн дараа анх удаа хүн төрөлхтөн сансрын гүн рүү аялах гэж байгаа нь энэ. Аялал ойролцоогоор долоо хоног үргэлжлэх бөгөөд Элон Маскын хэлснээр аялагчид сарны гадаргууг ойроос харж, сансрын гүн рүү бага зэрэг хэвийгээд буцаж дэлхийдээ ирэх аж.
SpaceX-ийн хөгжүүлж буй Dragon капсулыг энэ аялалд ашиглах бөгөөд эхний туршилтыг 2018 оны хоёрдугаар улиралд хийхээр төлөвлөж байгаа. Эхний нислэгээр Dragon капсул сансрын нисэгчдийг олон улсын сансрын станц руу хүргэх юм.
Сонирхолтой нь SpaceX-ийн Олон улсын сансрын станц руу хүн хөөргөх тавцан нь Кеннедигийн Сансрын төвийн 39А тавцан байх бөгөөд тэртээ 60-70-аад оны үед Аполло хөлгүүд нисэж байсан тавцан билээ.