Хэрэглээнд нэвтрээд 11 дэх жилтэйгээ золгож буй Youtube-ийн хувьд тун онцгой мөч тохиож байна. Технологийн компаниудын хувьд нэг тэрбум гэдэг том тоо. Онцгой тоо.
Тэрбум хэрэглэгч, тэрбум контент, тэрбум... тэрбум... Тэгвэл өнөөдөр Youtube өдөр тутам хэрэглэгчид нэг тэрбум цагтай тэнцэх бичлэг үздэг болсон талаар мэдээллээ.
Мэдээж хэрэг интернет хэрэглэгч гурван тэрбум орчим хүний хувьд нэг тэрбум цаг гэдэг дунджаар нэг тус бүрт нь 20 минут ноогдоно гэсэн үг.
Харин ганц хүний хувьд энэ цаг нь 100 мянган жилтэй тэнцэнэ. 100 мянган жил гэдэг бидний өвөг эцэг чулуун зэвсгээр тоглож байсан үеэс өнөөдрийг хүртэлх хугацаа.
Хэрвээ гэрлийн хурдаар 100 мянган жил сансарт аялбал та Тэнгэрийн заадасын нэг захаас нөгөө захад хүрч чадна. Магадгүй Youtube-ээс 100 мянган жил гэж хайвал “Чукагийн 100, 100 жил чамайгаа хайрламаар байна” дуу гарч ирнэ.
Тэгэхээр тэрбум гэдэг том тоо, онцгой тоо. Хүссэн бүхнээ эндээс сурч, мэдэж, сонирхож болдог болсон интернетийн хамгийн том видео платформ ийнхүү нэг шат ахиж байна.