Өнгөрсөн 2016 онд БНХАУ-ын 12,4 сая иргэн ядуурлаас салсан тухай шинэхэн дэлгэсэн тоо баримтад дурджээ.
Хятадын Ядуурлыг бууруулах, хөгжлийн газрын төлөөлөгч Сү Гуошиа “Улсын болон орон нутгийн төсвөөс иргэдэд нийт 230 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, 900 гаруй мужийн 30 сая иргэдэд хүргэж чадлаа” гэсэн байна.
Ойролцоогоор 8,01 сая өрх нийт 283,3 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний жижиг зээл авчээ. Сүгийн хэлснээр 2017 онд ядуурлыг бууруулахын тулд зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, Засгийн газрын ядуу иргэдийн тоог 10 саяар бууруулах зорилтыг биелүүлнэ гэсэн юм.
БНХАУ 2020 он гэхэд ядуурлыг бүр мөсөн халж “Нийтээрээ чинээлэг нийгэм”-ийг бүтээхийг зорьж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2016-2020 оны хооронд жил тутам 10 сая иргэдийг ядуурлаас гаргах ёстой аж.
2016 оны сүүлээр БНХАУ-д нийт 45 сая иргэн нэн ядуу амьдарч байсан бөгөөд зарим нутагт зам, цэвэр ус, эрчим хүч хүртэл байдаггүй.