HBO-ийн Last Week Tonight хошин мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Жонн Оливер Далай ламтай уулзаж ярилцжээ. Хятадын асуудал, түүний дахин төрөх зэрэг сэдвээр ярилцсан тэдний яриан дунд Монголын тухай цухас дурдаад өнгөрсөн юм.
Тэд зулын гол болдог Түвд лам нарын тухай ярилцаж байх үеэр Жонн Оливер “Та яагаад боль гэж хэлж болдоггүй юм бэ?” гэж асуухад Далай лам “Их ярвигтай зүйл. Хамгийн анх энэ мэдээг сонсоод би маш их харамссан. Тэр хүний гэр бүлийнхэн ч гэсэн харамсаж байгаа. Гэтэл би “Ингэж болохгүй” гээд хэлчихвэл түүний гэр бүлийнхэн Далай ламын эсрэг зүйл хийсэн гэж ойлгоно.
Нөгөө талаас би дэмжиж болохгүй. Буддын шашинд амиа егүүтгэхийг зөв зүйл гэж үздэггүй шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол энэ тохиолдолд чимээгүй байх юм” гэсэн юм.
Энэ мэтээр Далай лам өөрийн хэлж буй үг нэг бүрээ цэгнэж, шаардлагатай тохиолдолд тун өвөрмөцөөр ашигладаг тухай Жонн Оливер ажиглажээ. Монголчуудыг хэрхэн архинаас гаргасан тухай хөгжилтэй хэсгийг бүтнээр нь орчуулан хүргэе:
Далай лам: Өмнө нь би Монголд айлчилж байсан. Тухайн үед тэд их архи уудаг байлаа. Оросуудаас болоод, тэд чинь их архичин хүмүүс шүү дээ.
Жонн Оливер: Тийм ээ, Оросууд уух дуртай. Тийм ээ, архи.
Далай лам: Тэгээд би “Архи бага ууж,
Жонн Оливер: Тийм ээ, ийм үг сонсох нь таалагдана.
Далай лам: Оронд нь уламжлалт ундаа болох адууны сүү уухыг зөвлөсөн.
Жонн Оливер: Байз, байз...
Далай лам: Адууны сүү...
Жонн Оливер: Та архины оронд Адууны сүү санал болгосон юм уу?
Далай лам: Тэгэлгүй яахав. Тэд ч хүлээж авсан.
Жонн Оливер: ЮУ?
Далай лам: Тийм ээ, тэд хүлээн зөвшөөрсөн. Тэр цагаас хойш, миний бодож байгаагаар ихэнх Монголчууд архи уухаа больсон.
Жонн Оливер: Байз. Та тун ноцтой зүйл хэлж байна. Та Монголчуудыг адууны сүүгээр архинаас гаргасан гээд хэлчихлээ шүү дээ?
Далай лам: Тийм ээ, тийм.
Жонн Оливер: Би гайхаад байна л даа. Урдаа адууны сүү барьчихаад "Энэ чинь адуунаас гарсан шүү дээ", бурхан минь...
Далай лам: Үнээний сүү, адууны сүү ямар ялгаа байна?
Жонн Оливер: Нэг нь үнээнээс, нөгөөх нь яаж авсныг мэдэхгүй, ямар нэгэн аргаар адуунаас гарч байна шүү дээ...
Далай лам ярилцлагын үеэр Horse milk гэж хэлснийг шууд орчуулав. Уг нь Mare milk буюу гүүний саам гэсэн утгаар хэрэглэх ёстой байсан бөгөөд үнэн хэрэгтээ Далай лам Айраг гэсэн үгийг ингэж тайлбарласан юм.
Ингээд адууны сүү гэсэн утгатай үг ашигласны улмаас Жонн Оливерийн гайхаш бүр барагджээ. Ярилцлагын энэхүү хэсгийг доорх бичлэгээс бүтнээр нь үзээрэй: