Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Баярынх нь өдөр Монголын хөдөлмөрч, үлгэр жишээ сайхан эмэгтэйчүүдийн нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Төмөрийн Ариунааг “GoGo Cafe” булангийн зочноор урилаа.
Хайрлаж, дурлаж, азтай, жаргалтай яваагаа уран бүтээлээрээ тунхаглаж, уриалан дуудсан түүний эрч хүч өнөөх л хэвээрээ. Монголын рок, поп урлагт өнө удаан жил босоо яваа Төмөрийн Ариунаа өөрийгөө “Би дахин төрж байна” хэмээн тодорхойлсон нь сонсогч фэнүүдийнх нь хувьд хүлээлт дагуулсан бас нэгэн баярт мэдээ. Түүнээс ихийг хүсэж, хүлээж болно оо гэсэн итгэл байв.
Сүүлийн үед хэвлэлээс хол явах болсон дуучин эмэгтэйн дотоод ертөнцөд ойртъё.
-“Сарнайх” цэцгийн дэлгүүрээс Танд цэцгийн баглаа илгээжээ. Та ямар цэцгэнд илүү дуртай вэ?
-Охид, бүсгүйчүүдийн баяраар сайхан баглаа цэцэг илгээсэн миний байнгын үйлчлүүлдэг “Сарнайх” цэцгийн дэлгүүрийн хамт олондоо баярлалаа. Танай сайтаар дамжуулан баярласан талархсанаа илэрхийлье. Би бүх цэцгэнд дуртай. Бүх зүйлд өөрийн гоо сайхан гэж байдаг. Ямар ч зүйлийг урлаг, гоо сайхан талаас нь харж чадвал цэцэг ч урлаг, хайрлаж энэрэх ч урлаг, хүн өөрөө ч урлаг. Миний хувьд ханиасаа, хөвгүүдээсээ, найз нөхдөөсөө, хамтран ажилладаг байгууллагуудаасаа, шүтэн бишрэгчдээсээ үргэлж цэцэг хүлээн авдагтаа таатай байдаг.
-Эмэгтэйчүүдийн баяр болж байна. Та гэртээ ганц эмэгтэй хүн нь болохоор энэ баярыг их л хүндлэл дор өнгөрүүлдэг байх даа?
-Хүнийг царай зүс, диплом нь бүрэн илэрхийлэхгүй. Би гурван сайхан залуугийн дунд амьдарч байна. Тэдэндээ хүндлэл хайрыг харамгүй өгч байж, тэднээрээ хайрлагдахын жаргалыг эдэлж байгаа. Тэгэхээр цаг мөч бүрт хайрлуулсан азтай эмэгтэй гэж өөрийгөө боддог.
-Та бол нэг хүү төрүүлсэн. Бас нэгэн хүүг төрүүлснээс өөрцгүй өсгөсөн. Хоёр хүүг амь нэгтэй ах дүүс болгон, халуун дулаан гэр бүлийг үүсгэхэд Танаас их ухаан, тэвчээр шаардсан байх гэж бодогддог?
-Аливаа юманд ухаан, тэвчээр гаргахгүйгээр хаа хүрэх билээ дээ. Эх хүн өөрөөсөө давсан их тэвчээрийг гаргаж байж амьдралдаа тэсэж үлддэг нь хорвоогийн жам. Би хүүдээ хэлдэг юм. “Миний хүү өөрийн төрүүлсэн ижийтэй, ижийгээ мөнхөд хайрлах хэрэгтэй. Харин би өсгөсөн ижий чинь шүү” гэдэг. Хүү минь намайг “Ээж ээ” л гэдэг. Хөвгүүдээ хатуужилтай, ухаантай, сайн эрчүүд болгохсон гэж хичээж явна. Амьдрал урт шүү дээ, цаг хугацаа л бүгдийг харуулна даа.
-Хүүхдийн хүмүүжилд ээжийн нөлөө чухал үүрэгтэй байх. Таны хувьд?
-Хөвгүүдтэйгээ яг л найз шиг нь байдаг. Тэдний ертөнцийг ойлгож, хүндэлж харьцахыг хичээдэг. Хүүхдийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн бүхэн шилжилтийн насыг туулдаг. Гэтэл би ээж нь гээд тэгэх, ингэх ёстой гэж загнаж, хатуурхахыг боддоггүй ээ.
-Эрчүүдийн тухай Та ямар бодолтой явдаг вэ?
-Ямар ч хүнийг дүгнэх нь буруу гэж би үздэг. Эрчүүдийг ивж, уяж, зөөллөж хайрлаж, ажиллах урам итгэлийг улам ихээр өгч л байвал хийморь сүлд нь сэргэж, ноён нуруу нь батжин бэхэждэгийг өөрийн амьдрал, туршлагаасаа олж харсан.