- Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас гадаад паспорт сунгалт хэвийн явагдаж байгаа талаар мэдээллээ.
- Монгол салхины эрчим хүчээр хэрэгцээгээ хангаад зогсохгүй хоёр чиглэлээр экспортолно.
- Өнөөдөр өглөө 08:30 цагийн байдлаар МҮОНРТ, Нисэх, Бөхийн өргөө орчимд агаарын чанарын индекс хамгийн өндөр буюу 381-208 зааж байв.
- Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөө болон нийт таван салбарын долоон стандартыг хэлэлцэн баталсан бөгөөд үүнд сүү, сүүн бүтээгдэхүүний хоёр, эрүүл мэндийн гурав, нийтлэг үйлчилгээний нэг, удирдлагын тогтолцооны хоёр стандартыг тус тус баталсан байна.
- Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиож байгаа тул бүх нийтээр амарна.
- Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, 25 настай Т гэгч бусадтай үгсэн тохиролцож Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч байсан болохыг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлжээ.
- УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргажээ.
- Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Дипломат төлөөлөгчийн газар байрладаг байрны хонгилд хууль бусаар казино ажиллуулж байсан нь илэрсэн гэдэг мэдээлэл өчигдөр Оросын Life.ru сайтад цацагдсан бөгөөд одоогоор энэ асуудлаар ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй, хэрэв тус байрны нэг хэсгийг түрээсэлж буй “Центр регион эстэйт” ХХК хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол манай талаас гэрээг даруй цуцлах арга хэмжээ авч, шаардлагатай арга хэмжээг авна гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
- Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат яамны газар, агентлагийн дарга нартаа хандивын үйл ажиллагаа явуулах үүргийг Сар шинийн баярын өмнө өгсөн бөгөөд эдийн засгийн хямрал, бэрхшээлийг даван туулах зорилготой, олон нийтийн хөдөлгөөнд оролцохыг Д.Ганбат сайд салбарынхандаа уриалжээ. Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилчид улсад хандив өгөхөөс татгалзжээ.
- Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт БСШУС-ын сайдын баталсан хуваарийн дагуу энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ.
- Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Бурхан Халдун ууланд гарсан галыг “Монголын Пажеро” клубын залуус цаг алдалгүй унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит аймгийн нэгдсэн эмнэлэгт 55 мянган ам.долларын үнэ бүхий хиймэл бөөрний аппарат, тоног төхөөрөмжийг Тайваны Засгийн газар болон Тайвань Улсад байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр хүлээлгэн өгчээ. Ийнхүү Увс аймаг Гемодиалезийн тасагтай болжээ.
- Он гараад гурван сарын хугацаанд манай улсын найман иргэн БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсоны дөрөв нь хар тамхи тээвэрлэсэн, дөрөв нь хар тамхи хэрэглэсэн хэргээр саатуулагджээ.
- Энэ оны эхний хоёр сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 600 удаа гарч, дөрвөн хүн нас барж, 13 хүн түлэгдэж гэмтэн 26 толгой мал хорогдож, 328 гэр орон сууц шатсан байна.
- “Тоастмастерс Монгол” төрийн бус байгууллага “Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг хоёр дахь жилдээ энэ сарын 15-нд 13-18.00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
- Эрх чөлөөтэй амьдарч, визгүйгээр аялж, татвар бага төлмөөр байвал Швед улсын паспорттой болохыг www.nomadcapitalist.com сайтынхан зөвлөж байна.
- Эмэгтэйчүүдийн баяраар хаана юу үзэхээ шийдээгүй бол та ЭНД дарж тоглолт, үзвэрийн хуваарьтай танилцаарай.
- Монгол Улсын Засгийн газраас "Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн нэгжид Төслийн захиргааны ажилтан сонгон шалгаруулж авах бөгөөд өргөдлийг энэ сарын 10-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.
- Жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” байхаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
- Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/, Монголын хөрөнгийн бирж /МБХ/, Компанийн засаглалын хөгжлийн Төв /КЗХТ/, Women Corporate Directors Монголын салбар, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолыг зохион байгууллаа.
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурлыг өчигдөр яаралтай зарлан хуралдуулсан бөгөөд УИХ, Засгийн газарт шаардлагыг хүргүүлэхээр болжээ.
- #НүүдэлШийдэл: ОУВС-ийн хөтөлбөр манайд хэрэгжлээ гээд хардах зүйл байхгүй
- Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан явагддаг 11, 13 хүртэлх насны “Грассрүүтс” арга хэмжээ өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд амжилттай зохиогдлоо.
- Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг батлан даалтад гаргах захирамжийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
- "Эмэгтэйчүүд эрхийн манаанд" энэхүү чуулга уулзалтад Хуульзүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох Гадаадын иргэн, харьяатын газар, ЦЕГ, ШШГА, ХХЕГ, ОӨУБЕШ, ХСИС зэрэг нийт 9 байгууллагын 600 гаруй эхчүүд, эмэгтэйчүүд оролцлоо.
- УИХ-ын болон Засгийн газрын эмэгтэй гишүүдийн санаачилгаар өнөөдөр Төрийн ордонд “Сайхан монгол ээж” баяр боллоо. https://mgl.gogo.mn/newsn/images/ck/2017/03/07/8d924e54-b19d-47a8-86ae-979675c78904-175626-1303171958.jpeg
ДЭЛХИЙД
- Торгоны замын эдийн засгийн бүсийн янз бүрийн төслүүдэд оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.доллароос давжээ.
- ДЭМБ-ын судалгаагаар жил тутам орчны бохирдлын улмаас тав хүртэлх насны 1,7 сая хүүхэд амиа алдаж байна гэжээ.
- БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян улсынхаа эдийн засгийн зорилтот өсөлтийг бууруулж байгаа талаар мэдэгдлээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран, Йемен, Ливи, Сири, Сомали, Судан зэрэг зургаан орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг 90 хоногоор зогсоох зарлиг гаргалаа.
- HBO-ийн Last Week Tonight хошин мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Жонн Оливер Далай ламтай уулзаж Хятадын асуудал, түүний дахин төрөх зэрэг сэдвээр ярилцсан бөгөөд тэдний яриан дунд Монголын тухай цухас дурдаад өнгөрсөн юм.
- Пуужинг замаас нь сөнөөх Америкийн THAAD системийн эхний хэсэг БНСУ-ын Осан нисэх онгоцны баазад өнгөрсөн даваа гарагийн шөнө буусан талаар АНУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлж байна.
- 2017 оны АТП цувралын хосын төрлийн аваргын түрүүг Жеми Мурреи , Бруно Соарес нар Мексикийн нээлттэй тэмцээнээс хүртлээ.
- Тэд ХҮҮХДЭЭР уралдааны тэмээ унуулбал ШОРОНД орно