Монгол Улсын хүн амын 15 хувь буюу 470 мянга гаруй нь өсвөр насныхан байдаг. Ихэнх өсвөр настнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй, тулгарч болох асуудлыг хэрхэн шийдэх, хэнд хандах талаар мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг эрсдэлд орох, улмаар бие махбодь, сэтгэлзүйн хувьд ихээхэн хохирол амсахад хүргэж байгаа юм.
Түүнээс гадна өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байгаа аж. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монгол контент” ХХК, Креатив воркшоп ХХК хамтран “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагааны шийдвэрлэх үйл явц, энэ сарын 24-нд зохион байгуулагдах Хакатоны талаар “Кретив Воркшоп” ХХК-ын ерөнхий менежер Э.Буяндэлгэртэй ярилцлаа.
Мэдээлэл харилцаа, эрүүл мэндийн чиглэлээр болон өсвөр үеийн хүүхэд залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүдээс гадна программистууд, дизайнерууд, нийтийн сайн сайхны төлөө шинийг хийж бүтээхийг хүсэж, зорьж байгаа залуучуудыг хакатонд оролцох бүрэн боломжтой.
- Хакатон гэж юу вэ?
- Хакатон /Hackathon/ нь сүүлийн үед хэрэглээнд маш эрчимтэй нэвтэрч байгаа үгсийн нэг бөгөөд Hack + Marathon гэсэн англи хэлний хоёр үгийн нэгдэл юм. Hack гэдэг үг нь бусдын компьютер, сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэхийг хэлж байгаа хэдий ч хакатон гэдэг үг нь эерэг утга илэрхийлж байгаа бөгөөд программистууд нэг дор цугларч программчлалын код бичих үйл явцыг хэлдэг. Хамгийн сонирхолтой нь хакатон арга хэмжээг 24-72 цагийн хугацаанд тасралтгүй зохион байгуулдгаараа онцлог юм.
- Энэхүү арга хэмжээний бусад шийдлээс ялгарах онцлог давуу тал болон боломж нь юу байдаг вэ?
- Хакатон нь нээлттэй болдог учраас олон салбар, чиглэлийн хүмүүс нэн ялангуяа программист, дизайнер, төслийн менежерүүд нэг дор цугларч тодорхой асуудлыг шийдэх эсвэл санаагаа шинэлэг, бүтээлч байдлаар хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Зохион байгуулагчдын хувьд богино хугацаанд маш олон хүний бодол санааг уралдуулсны үр дүнд шинэлэг, бүтээлч шийдэл гаргах, гаргасан санаагаа хөгжүүлэх, төгөлдөржүүлэх таатай нөхцөл бүрддэг.
- Энэ удаагийн Хакатон арга хэмжээний сэдвийн талаар танилцуулбал?
- Энэ удаагийн хакатоныг Hacking for Youth Health буюу Өсвөр үе, залуучуудын эрүүл ирээдүйн төлөө гэсэн уриан дор НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголдоо өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан чанартай, сонирхолтой контент бүтээж байгаа Монгол контент ХХК болон Креатив воркшоп ХХК хамтран гуравдугаар сарын 24-нөөс 26-ныг хүртэл зохион байгуулж байна.
Бид өсвөр үеийн сэтгэц, бэлгийн болон нөхөн үржихүйн тулгамдсан асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх гаргалгаа, шийдэл, бүтээлийг бий болгох, бүтээх зорилготой.
Цуврал арга хэмжээний хүрээнд мэргэжилтнүүдийн оролцоотой “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар болон “Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар тус тус зохион байгуулсан бол өсвөр үеийн хүүхдүүдийн өөрсдийнх нь оролцоотой "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" чуулга уулзалтыг Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан дээр зохион байгуулсан.
"ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" өсвөр үеийнхний чуулга уулзалтын видео сурвалжлага:
- Энэ удаагийн Хакатон арга хэмжээнд ямар хүмүүс оролцох боломжтой вэ, тэднээс ямар ур чадвар шаардах вэ?
- Мэдээлэл харилцаа, эрүүл мэндийн чиглэлээр болон өсвөр үеийн хүүхэд залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүдээс гадна программистууд, дизайнерууд, нийтийн сайн сайхны төлөө шинийг хийж бүтээхийг хүсэж, зорьж байгаа залуучуудыг хакатонд оролцох бүрэн боломжтой.
- Хакатонд өсвөр насны хүүхдүүд оролцох боломжтой юу?
- Өсвөр үеийн хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг тэд өөрсдөө хамгийн сайн мэдэж байгаа учраас хамгийн оновчтой, шинэлэг шийдлийг өсвөр насны хүүхэд, залуучууд маань боловсруулж гаргана гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс өсвөр насны хүүхэд, залуучууд маань бусадтай адил хакатонд оролцож өрсөлдөх боломжтой юм.
Энэхүү арга хэмжээний үр дүнд өсвөр үеийн хүүхэд залуучуудын өмнө тулгараад байгаа эрүүл мэндийн асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх бүтээгдэхүүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.
- Оролцогчид энэхүү арга хэмжээнд оролцохын давуу тал нь юу вэ?
- Хакатонд оролцогчийн хувьд өөрийн салбар чиглэлийн хүмүүстэй уулзаж учрах, бусадтай мэдлэг мэдээллээ хуваалцах, шинийг сурах, шинэ зүйлийг бүтээх, шинэлэг, бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлэх, бусдад танигдах, технологийн ололт амжилтуудыг нь ашиглах гэх мэт маш олон давуу талтай байдаг.
Мөн хакатонд амжилттай оролцвол мөнгөн шагнал авах, гарааны бизнесийнхээ санхүүжилтийг босгох, нийтийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулах зэрэг олон давуу тал, боломжийг олгож байдаг.
- Шалгарсан баг ямар шагналтай вэ?
- Хакатонд оролцож шилдэг бүтээлээрээ шалгарсан багууд мөнгөн шагналтай. Нэгдүгээр байранд орсон баг 3 сая, хоёрдугаар байранд орсон баг 2 сая, гуравдугаар байранд орсон баг 1 сая төгрөгийн тус тус шагналтай. Бүтээл, шийдэл нь үнэхээр үр дүнтэй, сайн болсон тохиолдолд цаашид хөгжүүлэх, бэлэн бүтээгдэхүүн болгох санхүүжилтийг олгох зэрэг асуудлыг манай зохион байгуулах багийнхан ярилцаж байна.
- Хамгийн эцсийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
- Өсвөр үеийн хүүхдийн эрүүл мэндийн асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Төрийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хүлээлгүйгээр иргэний хувьд тулгамдаад байгаа асуудлуудыг бид хамтын хүчээр бүрэн шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд өсвөр үеийн хүүхэд залуучуудын өмнө тулгараад байгаа эрүүл мэндийн асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх бүтээгдэхүүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн хакатоныг ашгийн бус зорилгоор зохион байгуулж байгаа тул Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын төлөө тодорхой зүйлийг хийж бүтээх, өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй залуучуудыг тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Хакатоны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@creativeworkshop.mn гэсэн хаяг руу мэйл бичиж лавлах боломжтой.