Гэрлийн шон дээрх заруудыг хуулж эхэллээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-03-10 09:25 GMT+8

Улаанбаатар хотын гэрлийн шонгууд зар сурталчилгааны самбар болоод удаж байна. “Ууц чанана, компьютер дуудлагаар форматална, масссаж хийнэ” гэх мэт эдгээр зарын цаана олон хүний ажил амьдрал байгаа ч хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө тохижилт үйлчилгээний компанийнхан гэрлийн шонгуудыг цэвэрлэж эхэлжээ.

"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ынхан өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нээс эхлэн гэрлийн шон дээр наасан зарлалуудыг хуулж цэвэрлэж байна.

Тэд зарлалын дагуух утсаар холбогдож, дахиж наахгүй байхыг анхааруулсан ч үр дүн муутай байна гэж тохижилт үйлчилгээний байгууллагын ажилтнууд сэтгэл дундуур байна. Иймд холбогдох байгууллагууд нь арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг анхааруулжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3270 санал өгсөн байна.

Дээшээ