Автомашины будагны өнгө зарим хүмүүсийн хувьд тун чухал зүйл. Өнгө нь ямар байхаас өөрийг нь илэрхийлэх шинж өөрчлөгддөг гэж итгэх дуртай. Тийм ч учраас нэгэн нууц эрхэм Роллс Ройсоос захиалсан Ghost загвараа алмазаар будуулахыг хүсчээ.
Алмазын тоосонцортой хольсон будгаар гадна талыг нь өнгөлсөн бөгөөд компани “Ёс суртахуунтайгаар олборлосон алмаз” гэж тодорхойлсон юм.
Компани машины будагны үнэ хэд болсныг мэдээлсэнгүй. Гэхдээ л хэн нэгэн нууц эрхмийн захиалсан энэ загвар хамгийн өндөр үнэтэй будгаар будсан машин болох нь тодорхой. Женевийн авто үзэсгэлэнд олон нийтэд танилцуулж буй “Elegance” хэмээх энэ загварын дээд хэсгийг гүн саарал, доод хэсгийг бүдэг саарал өнгөөр буджээ.
Сүүдэрт харахад энгийн л саарал машин мэт харагдах боловч гэрэл тусгасан тохиолдолд гялалзаж эхлэх юм. Роллс Ройсын ажилчид энэхүү будгийг гарган авах гэж бүтэн хоёр сар ажиллажээ. Цоо шинэ Роллс Ройс Ghost загварын зах зээлийн үнэ дунджаар 300 мянган ам. доллар байдаг аж.