Багшлах эрх олгох шалгалт энэ сарын 26-нд эхэлнэ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-03-10 10:32 GMT+8

Бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлэн сарын хугацаанд  үргэлжилсэн бүртгэл өнөөдөр дуусаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч бүртгэлийг онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм. Сарын хугацаанд 1500 гаруй багш бүртгүүлжээ.

Шалгалт энэ сарын 26-нд эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллах юм байна.

Энэ шалгалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнуудаас гадна гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой юм.

 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ