ФОТО: Тааварлашгүй бөгөөд давтагдашгүй бүтээлүүд түүнийх

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-03-10 15:10 GMT+8

Мартин Шоллер

Дараагийн зураг нь ямар байх бол гэсэн сониуч зан өдөөсөн содон, сонирхолтой хийгээд тааварлашгүй, давтагдашгүй бүтээлүүд бол гэрэл зурагчин Мартин Шоллерынх.

Шоллерын хамгийн алдартай бүтээлүүд болох оддын хөрөг зургуудыг нэг л гэрэлтүүлэг, орон зай, өнцгөөс авдаг гэдгээрээ онцлогтой. Түүний зургуудаас Анжелина Жолигийн нүүрний үрчлээс, Жорж Клүүнийгийн сахлын ширхэг гээд нарийн жижиг деталь болгоныг харах боломжтой.

Тэрбээр нь 1968 онд Германы Мюнхен хотноо мэндэлсэн бөгөөд багаасаа л гэрэл зургийн мастерууд болох Август Зандер, Бернд Бехер болон түүний эхнэр Хилла Бехер нарын бүтээлүүдийг сонирхож эхэлжээ.

Тиймээс сонирхлынхоо дагуу Берлины гэрэл зургийн сургуульд мэргэжил эзэмшсэн байна. Харин 1993 онд Нью-Йорк руу нүүсэн бөгөөд тэндээ Америкийн алдарт гэрэл зурагчин Энни Лейбовицын туслахаар ажиллаж эхэлсэн гэдэг. Түүнээс гурван жилийн дараа тэрбээр уран бүтээлээ чөлөөтэй туурвидаг болж, удалгүй зургууд нь дэлхийн алдартай хэвлэлүүдэд нийтлэгдэх болсон байна.

Мартин Шоллер олон удаагийн шагналын эзэн бөгөөд "Close Up: Portraits 1998-2005" (2005), "Female Bodybuilders" (2008), "Martin Schoeller" (2009) болон "Identical: Portraits of Twins" (2012) зэрэг номнуудаа гаргасан байдаг.

Олон жилийн туршид түүний бүтээлүүд үзэсгэлэнд тавигдаж байсан бөгөөд өдгөө Esquire, Rolling Stone, New Yorker, Vogue, Vanity Fair зэрэг алдартай сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг.

Эх сурвалж: martinschoeller.com

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 29 санал өгсөн байна.

Дээшээ