Сүүлийн таван жилийн тоо мэдээллээр манай улсад жил бүр дунджаар 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол шинээр бүртгэгдэж байна.
Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 4669 тохиолдол шинээр бүртгэгдэж эмчилгээнд орсон бөгөөд үүний 86.6 хувь нь шинэ, үлдсэн хувь нь давтан тохиолдол байгаа юм.
Шинээр бүртгэгдсэн өвчлөлийн
- 59.6 хувь нь нийслэлд,
- 39 хувь нь орон нутагт,
- 1.4 хувь нь хорих байгууллагад байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт нэмэгдэж, тэр дундаа 70 хувиас дээш группт орох нь өсөж байгаа аж. Өнгөрсөн онд 2380 өвчтөн энэ өвчний улмаас группт орсон бөгөөд үүний 91 хувь нь 70 хувиас их хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа юм.
Манай орны хувьд хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь сүрьеэ болон бусад халдварт өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Улмаар энэ нь дундаж наслалтыг бууруулах, амьдралын чанарыг доройтуулах нэг шалтгаан болж байгаа юм.
Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсролыг олгох үүднээс “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” аяныг эхлэхээр болжээ. Энэ жилийн хувьд салбар яам нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийг тэргүүнд тавьж буй тул ийнхүү энэ сарын 24-нд болох Сүрьеэгийн эсрэг өдөрт зориулан уг аяныг эхлүүлэхээр болсон талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг хэллээ.
Д.ГАНЦЭЦЭГ: ӨВЧЛӨГСДИЙН 70 ХУВЬ НЬ 16-40 НАСНЫХАН
Өнөөдрийн нөхцөл байдал хийгээд бид ямар арга хэмжээг нэн тэргүүнд авах ёстой талаар тэрбээр хэлэхдээ,
-Сүрьеэ өвчин халдварт өвчний гуравдугаарт, нас баралтаараа нэгдүгээрт байна. Тиймээс анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн жилд бүртгэгдэж буй 4000 тохиолдлын 70 хувийг 16-40 насны залуус эзэлж байна.
2013-2015 онд Глобал сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай улсын Засгийн газартай хамтран сүрьеэгийн тархалтын судалгааг хийсэн. Судалгаагаар шинээр илэрч буй халдвараас гурав дахин илүү халдвар байна гэж гарсан.
Одоогийн байдлаар бид идэвхгүй илрүүлэлт хийж байгаа ч цаашид илрүүлгийн тактикаа өөрчилж, идэвхтэй болгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ эмчилгээ хийж байгаа бол цаашид эрт илрүүлгэ хийх хэрэгтэй.
Энэ жил Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Хэнтий, Төв зэрэг арав гаруй аймагт эрт илрүүлгэ хийхээр төлөвлөсөн. Явуулын дижитал аппаратаар үнэ төлбөргүй хийх тул ард иргэд идэвхтэй оролцохыг уриалж байна гэсэн юм.
ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГ ЭМЧЛЭХ ЗАРДАЛ 9-17 САЯ
Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд уг нян гадаад орчинд маш тэсвэртэй. Амьсгалын замаар халдварладаг уг өвчнөөр хэн ч өвдөх эрсдэлтэй. Иймд танд
- 2-3 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах,
- Цустай цэр гарах,
- Шөнө хөлрөх, халуурах,
- Жихүүдэс хүрэх,
- Чээжээр өвдөх,
- Шалтгаангүйгээр биеийн жин буурах,
- Ядрах,
- Хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд цэрний шинжилгээ өгөх хэрэгтэй. Сүрьеэгийн шинжилгээ болон эмчилгээ үнэ төлбөргүй.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ талаар тайлбарлахдаа, “Энгийн сүрьеэг 6-8 сарын хугацаанд 270-300 мянган төгрөгийн өртөгтэйгөөр эмчилдэг. Харин олон эмэнд дасалтай сүрьеэг эмчлэхийн тулд 18-24 сарын хугацаанд 9-17 сая төгрөг шаарддаг. Мөн дэлхийд төдийгүй манай улсад ч анхаарал татаж буй маш олон эмэнд дасалтай сүрьеэ. Сүрьеэгийн эсрэг эмэнд эдгэхгүй сүрьеэг гурван жилийн хугацаанд 40 гаруй сая төгрөгийг зарцуулан эмчилдэг. Зөвхөн нэг хүнд шаардах өртөг зардал шүү дээ.
Тиймээс бид шинж тэмдэг илэрсэн үед эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Энгийн сүрьеэг эмчлэх явцад эмээ таслах нь олон эмэнд дасалтай сүрьеэ үүсэх үндсэн нөхцөл нь болдог. Өвчлөл өндөртэй аймаг, дүүрэгт эрт илрүүлгийг зохион байгуулах шаардлагатай байна гэж бид үзэж байна. Эрт илрүүлгийг зохион байгуулахад хөрөнгө мөнгө, цаг зав шаарддаг тул иргэд идэвхтэй байх хэрэгтэй” гэдгийг хэлж байв.
ЖИЛД 10 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЗАРЦУУЛЖ БАЙЖ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ
Харин манай улсын хувьд Глобал сангийн тусламжтайгаар сүрьеэгийн эмчилгээг хийж буй. 2003 оноос хойш энэ чиглэлээр нийт 32 сая ам.долларын буцалтгүй тусламжийг аваад байгаа талаар Глобал сангийн дэмжлэгтэй төслүүдийг зохицуулагч А.Оюунбилэг хэлсэн юм. Энэ удаад хэрэгжиж буй төсөл энэ оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Үүнээс хойш гурван жилийн хугацаатай 7 сая ам.долларыг тус байгууллагаас санхүүжүүлэхээр болжээ.
Манай улс жилдээ гаргаж буй зардал нь урсгал зардалд зарцуулагддаг бөгөөд судалгаагаар жилд 10 сая ам.долларыг зарцуулж байж цогц арга хэмжээ авах боломжтой аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2030 онд сүрьеэг эцэслэх зорилт тавьсан бөгөөд үүнд хүрэхийн тулд манай улс нэг ч хүний орхигдуулахгүй байх хэрэгтэйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт У онцолсон.