Монгол улсын иргэн Г.Ичинхорлоо нарын эмэгтэйчүүд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн, Лондон дахь Монголын Элчин Сайдын яамны үүдэнд тайван жагсаал хийж буй юм.
Тэд Их Британид байгаа монголчуудыг Элчин сайд С.Баярын эсрэг жагсаалд нэгдэхийг уриалжээ. Тодруулбал "Элчин сайд хүн бол тухайн орныхоо төлөөлөл, толь. Бид С.Баярыг Монгол Улсыг төлөөлөл суух Элчин сайд байж тэнцэхгүй хүн гэж үзэж байна. Бидэнтэй санал нэгдвэл Даваа-Баасан 12.00-15.00 цагийн хооронд Лондон дахь Монголын Элчин сайдын яаманд ирж нэгдээрэй" гэжээ.
"Бидэнд бохир Элчин сайд хэрэггүй", "С.Баяр та өөрийн оффшор дансаа илчил", "25 жил Монголыг удирдах нэрээр 25 жил Монголыг ядууруулсан зальхай этгээдүүдэд хариуцлага тооцоцгооё" зэрэг бичигтэй цаасыг Элчин сайдын яамны гадаа нь өлгөсөн юм.
Мөн тэд удахгүй фэйсбүүкт групп нээж, албан ёсны мэдээллүүддээ хүргэх юм байна.