Менингококкт халдварын улмаас бага насны хүүхэд эндэх тохиолдол гарч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт уг өвчнөөр 19 хүртэл насны хүүхдүүд тэр дундаа 6-36 сар хүртэлх хүүхдүүд зонхилон өвчилдөг байна.
Менингококкт халдварын шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
-Хаврын улиралд амьсгалын замын өвчлөлүүд нэмэгддэг. Халдварт өвчлөлүүдээс зонхилж байгаа өвчлөл юу байна вэ?
-Манай орон эрс тэс уур амьсгалтай. Хаврын улирал эхэлж, хуурайшдаг. Энэ үед иргэдийн дархлаа суларч, ядарч сульдсанаас үүдэн өвчинд өртөмхий болдог. Үүнтэй холбоотойгоор 3-5 дугаар сард амьсгалын замын халдвар нэмэгдэх хандлагатай байдаг.
39-өөс дээш халуурч, халууны эмэнд буухгүй. Шалтгаангүйгээр бөөлжих, татах, дагзны хөшингө илрэх, биед цусархаг цэгчилсэн тууралт гарах шинж тэмдгүүд илэрнэ
Тэр дундаа тууралтат халдвар зонхилно. Улаан эсэргэнэ, салхин цэцэг, гар хөл амны өвчин, мөн бактерт менингит буюу менингококкт халдвар алаг цоог бүртгэгддэг. Одоогоор халууралт, цэврүүт тууралтын хам шинж буюу салхин цэцэг, улаан эсэргэнэ, гар хөл амны өвчин дийлэнхдээ бүртгэгдэж байна.
15 хүртэлх насны хүүхдэд амьсгалын замын тэр дундаа тууралтат халдвар зонхилдог. Үүнээс дөрөв хүртэл насны хүүхдүүд илүүтэй өвчилдөг. Энэ насныхан өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчийн тусламж шаардлагатай байдаг.
-Менингококкт халдварын тоо их байна уу?
-Ганц нэг бүртгэгдэж байна.
-Халдварын үед ямар шинж тэмдэг илэрдэг. Энэ үед эцэг эхчүүд ямар арга хэмжээ авах ёстой талаар та зөвлөхгүй юу?
-Менингококкт халдварын үед маш өндөр халуурдаг. 39-өөс дээш халуурч, халууны эмэнд буухгүй. Шалтгаангүйгээр бөөлжих, татах, дагзны хөшингө илрэх, биед цусархаг цэгчилсэн тууралт гарах шинж тэмдгүүд илэрнэ.
Бага насны хүүхдүүдийн нилээд хувь нь шүд цоорох эмгэгтэй байна. Энэ нь аливаа өвчний суурь болдог
Энэ өвчин амьсгалын, агаар дуслын замаар халддаг өвчин учраас энэ шинж тэмдгүүдийг илэрмэгц яаралтай эмчид хандах хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Есөн дүүрэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн түргэн ажиллаж буй учраас цаг алдаж болохгүй гэдгийг дахин сануулах нь зүйтэй. Гэхдээ халдвар бүртгэгдэж байна гээд эцэг эхчүүдэд айдас төрүүлэх хэрэггүй. Ерөнхий ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг мэдэж байх нь чухал. Шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээс хэлж өгөхгүй юу?
-Нэгдүгээрт, дээрх шинж тэмдгүүдийг мэддэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт иргэдийн дунд дам яриагаар эмчилгээ хийх, эмчийн зааваргүй эм уух зэрэг нь их байдаг. Үүнээс болж цаг алддаг учраас мэргэжлийн эмчид хандах ёстой гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Гуравдугаарт амны хөндийн сонац буюу амны хөндийг эрүүлжүүлэх нь чухал. Ингэхийн тулд гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангина болон шүдний цоорлыг эмчлэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн нилээд хувь нь шүд цоорох эмгэгтэй байна. Энэ нь аливаа өвчний суурь болдог. Тиймээс хүүхдийнхээ шүдийг тогтмол үзүүлж, өвчилсөн тохиолдолд эмчлүүлж байгаарай.
Хоёр цаг тутамд таван минутаас эхлээд аль боломжоороо агааржуулж байх нь чухал
Мөн амны хөндийг тогтмол зайлж байх хэрэгтэй. Хүмүүс хоолой зайлах нь сайн гэдгийг мэддэг ч нэг төрлийн уусмалаар зайлаад байдаг. Энэ нь буруу. Маш олон төрлийн уусмалаар ээлжилж зайлах нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөхөөс гадна дасал болохоос сэргийлдэг. Гэр бүлийн гишүүд нэг аягаар дамжуулан ам зайлах уусмал хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Өвчин дамжих бас нэг үндэс суурь болдог. Ам зайлах уусмалын хувьд давсны, жамц давсны уусмал, царвангаас эхлээд эмийн үйлдвэрээс зориулалтын ам зайлах олон уусмалууд байдаг. Эдгээрээр ээлжлэн зайлах хэрэгтэй.
Хаврын улиралд дархлаа суларч, ядарч сульддаг учраас өвчинд өртөмхий болдог. Тиймээс дархлааг дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд хамгийн түрүүнд ажил, амралтаа зохицуулах. Өдөрт найман цагаас доошгүй унтаж, амарч байх хэрэгтэй. Гэтэл дулааны улирал болохоор хүүхдүүд гадуур тоглох нь, томчууд гадуур явах нь ихэсдэгээс болоод хангалттай амарч чаддаггүй. Тэгэхээр энэ нь дархлааг сулруулах хамгийн том хүчин зүйл болдог.
Дараагийн ээлжинд илчлэг ихтэй, чанартай, амин дэмтэй хоол унд хэрэглэх хэрэгтэй. Мөн эмчтэй зөвлөөд эмийн аргаар дархлаа дэмжих бэлдмэл, бүтээгдэхүүн хэрэглэж болно. Гол нь дам яриагаар бус мэргэжлийн эмчтэй зөвлөх нь чухал.
Өндөр тунт А амин дэм амин дэмийн дутлаас сэргийлэхээс гадна халдварт өвчинд өртөх эрсдлийг бууруулж, өвдсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой
Энэ өвчнөөс сэргийлэх бас нэг гол зүйл нь бол гар угаах. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хамгийн хямд төсөр аргаар олон өвчнөөс сэргийлэх арга бол гар угаах гэдэг. Тэгэхээр гарыг бохирдсон тухай бүрд, зөв дарааллаар угаахыг аав ээж, асран хамгаалагч нар хүүхдүүддээ зааж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна гар угаах нөхцөл буюу ус, саван зэргийг нь бүрдүүлж өгнө. Иймд эцэг эх, асран хамгаалагчид, сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд энэ тал дээр онцгой анхаарах ёстой.
Мөн гэртээ, сургууль цэцэрлэг салхивчаа хоёр цаг тутамд таван минутаас эхлээд аль боломжоороо агааржуулж байх нь чухал. Тэр тусмаа хоёроос гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд агааржуулалт сайн хийх хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээ мөн адил чухал.
Хоёр хүртэлх насны хүүхдүүд товлолт вакциндаа хамрагдах нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал. Бүрэн тунгаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалт хийлгэх хэрэгтэй. Мөн өрхийн эрүүл мэндийн төвөөс олгодог өндөр тунт А амин дэмийг уулгах нь амин дэмийн дутлаас сэргийлэхээс гадна халдварт өвчинд өртөх эрсдлийг бууруулж, өвдсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой. Хүүхдэд ар гэрийн асаргаа тун чухлаас гадна зөв мэдээллийг зөв сувгаар авахыг зөвлөж байна.
-Менингококкт халдварын эсрэг вакцин байдаг гэсэн?
-Хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол вакцин. Менингококкын А, C хүрээний эсрэг дархлаажуулалт гэж бий. Энэ сайн дурынх бөгөөд иргэн зөвшөөрөөд эмчийн эсрэг заалтгүй бол 5000 төгрөгөөр хийлгэх боломжтой. Зургаан сартайгаас дээш хүүхдэд хийдэг энэ вакциныг манай төвд хийдэг.
Жилийн жилд амьсгалын замын халдвар нэмэгддэг. Олон дахин өвчлөөд ирэхээр хүүхдийн дархлаа суларч дараа, дараагийн өвчинд амархан нэрвэгддэг. Тиймээс асаргаа, сувилгаа, арчилгаа сайн байх хэрэгтэйг дахин зөвлөмөөр байна.