Өнөөдөр Солонгосын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорлоо. Ерөнхийлөгч огцрох шалтгааны үндэс болсон Samsung-ын удирдах албан тушаалтнуудтай холбоотой шүүх хурал хүртэл эхэлж байна.
Технологийн салбарын тэргүүлэгч Samsung групптэй холбоотой энэ хэргийг зарим хүмүүс “Зууны хэрэг” хэмээн тодорхойлжээ. Учир нь хууль бусаар морь худалдан авсан хэрэг, бөө мөргөлчдийн тэргүүн, ерөнхийлөгч албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг олон зүйлс энэ хэрэгт хамааралтай.
SAMSUNG-ЫН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ И ЖЕ ЁН ГЭЖ ХЭН БЭ?
Өдгөө 48 настай, Харвардад боловсрол эзэмшсэн, гурван хэлээр чөлөөтэй ярьдаг И Же Ён Samsung Electronics компанийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.
Өвөөгийнхөө үүсгэн байгуулсан Samsung группын үйл ажиллагаанд гар бие оролцдог нэгэн.
Түүнийг олон жилийн түүхтэй гэр бүлийн бизнесээ орчин үетэй нийцүүлж, илүү том амжилтад хүргэж чадах хүн гэж саяхныг хүртэл үздэг байв.
Хэдийгээр 1991 оноос хойш Samsung-д ажиллаж байгаа ч 2009 онд л анх Samsung Electronics-ийн Санхүүгийн албаны захирлаар ажиллаж эхэлснээр томоохон албан тушаал хаших болсон юм.
Харин 2012 онд Samsung Electronics-ийн дэд ерөнхийлөгч болж, группийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх учраас өнгөрсөн жил удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
ТЭР ИХ НУУЦЛАГ ХҮН
И Же Ён хувийн амьдралаа тэр бүр дэлгээд байдаггүй, сэтгүүлчдэд бараг ярилцлага өгч байгаагүй. Тийм ч учраас Samsung-ын хувьд хэр зэрэг үүрэг хариуцлага үүрдэг эсэх нь тодорхойгүй юм.
Түүнийг Samsung-ын телевизорууд OLED дэлгэцтэй болоход томоохон үүрэг гүйцэтгэсэн гэх бөгөөд Стив Жобстой хэд хэдэн удаа энэ асуудлаар уулзаж байжээ.
Харин сүүлийн үед Apple-ийн одоогийн захирал Тим Күүк, Facebook-ийн захирал Марк Цукерберг, Alphabet-ийн захирал Ларри Пейж нартай Samsung группын төлөөлөгчөөр уулздаг, харилцдаг нэгэн болсон байв.
Гэхдээ олон нийтийн өмнө гардаггүй шалтгааны нэг нь Galaxy Note 7-той адил үйл явдал түүнийг группийн шинэ ерөнхийлөгч болоход саад болж магадгүй гэж үздэгтэй холбоотой байж болох юм.
Одоо Samsung группийн ерөнхийлөгчийн албыг Лий Гонь-хи буюу И Же Ёны эцэг хашиж байгаа. 2014 онд зүрхний шигдээсийн улмаас албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа л хүү нь орыг нь залгамжлах эрхтэй болно.
И ЖЕ ЁНЫГ ЯМАР ХЭРЭГТ БУРУУТГАЖ БАЙГАА ВЭ?
И Же Ён болон өөр бусад Samsung-ын дөрвөн удирдах албан тушаалтныг Ерөнхийлөгч асан Пак Гын Хед хахууль өгсөн хэрэгт буруутган шалгаж байгаа.
Прокурорууд түүнийг болон бусад албан тушаалтнуудыг 43,3 тэрбум вон буюу 38 сая ам. доллартой тэнцэх хэмжээний хахуулийг Пак Гын Хегийн найз Чой Сун Силийн удирддаг байгууллагад өгсөн гэж үзжээ.
Энэ их хэмжээний мөнгөний асуудлыг Samsung компани Чой Сун Силийн охинд морь худалдан авч өгсөн, Германы Core Sports агентлагийн төлбөрт шилжүүлсэн гэж мэдэгдсэн юм.
Харин прокурорууд үүнийг үгүйсгэж, мөнгийг угаасан гэж үзжээ. Мөнгө угаасан хэрэгт БНСУ-ын хуулиар хэрвээ 5 тэрбум воноос их хэмжээний мөнгө яригдаж байгаа тохиолдолд доод тал нь таван жилийн хорих ял оноодог.
Хамгийн хачирхалтай нь Samsung яагаад ийм хэрэг үйлдэх болов гэдэг юм. Ийм их мөнгө угаасны хариуд ямар ашиг байсан бэ?
SAMSUNG-ЫН БАЙР СУУРЬ
И Же Ён өнөөдөр түүнд тулгасан бүх хэргийг үгүйсгэсэн бөгөөд Samsung групп ч мөн түүний талд байгаа. Группийн хэвлэлийн төлөөлөгч “Samsung групп ямар нэгэн хахууль өгөөгүй, ямар нэгэн ашиг хонжоо харж бусдад хүсэлт тавьж байсан удаагүй. Цаашдын шүүх хурлаас бид бодит үнэнийг олж мэднэ” гэжээ.
Гэхдээ И Же Ён буруутай гэж тогтоогдсон ч гэсэн тэрээр гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэн авч явахад нь ямар нэгэн саад болохгүй гэж үзэж болно. Учир нь түүний эцэг өмнө нь татвараас зайлсхийсэн, хахууль өгсөн хэрэгт буруутай нь тогтоогдож, хоёр ч удаа Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж байжээ.