Азийн уламжлалаар сэтгэвэл 62 дагуул бүхий Санчир гаригийн бяцхан дагуул Пан яг л банш шиг харагдана. Дэлхийн вангийн дагуул, өндөг шиг хэлбэртэй Никсийг бодвол хамаагүй сонирхолтой хэлбэртэй энэ дагуулын гэрэл зургийн НАСА-ийн Кассини хөлөг авчээ.
Пан дагуулаас 25 мянган километрийн алсад нисэж явахдаа авсан энэ зургаас бид Санчир гаригийн дагуул экватор орчмоороо цүлхийсэн байгааг харж байна.
Fantastico! #Saturn’s moon #Pan resembles a space ravioli in these raw images taken by @CassiniSaturn on Mar 7, 2017 https://t.co/KCYS4fbMz9 pic.twitter.com/LhSrxxr604
— NASA JPL (@NASAJPL) March 9, 2017
Энэ хэсэг нь бяцхан дагуулын нийт хэмжээний 10 орчим хувийг эзэлжээ. Санчир гаригийн гурван ч дагуул экватор орчмоороо ийм сонин хэлбэртэй. Жишээлбэл Атлас дагуулын хэлбэр бас л банштай төстэй аж.
Харин арай том хэмжээтэй Япет дагуулын хувьд банны хөөс шиг. Эрдэмтэд Санчир гаригийн дагуулууд яагаад ийм хачирхалтай хэлбэртэй болохыг баттай мэдэхгүй.
Таамаглаж буйгаар Пан дагуулын хувьд Санчир гаригийн А бүслүүр дотор эх гаригаа тойрон эргэдэг бөгөөд замдаа тааралдсан сансрын тоосонцрыг дагуулж нисдэг байх магадлалтай аж.