Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндлөө. Бага насны хүүхэдтэй ээжүүдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл манай улсад дутмаг олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Энэ талаар Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны Захирал Ш.Ариунаатай ярилцлаа.
Удахгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар үндэсний чуулган болно. Энэ чуулганы талаар та мэдээлэл өгөхгүй юу?
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбоо 2014 онд байгуулагдсан. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн эрхийг дэмжих үндсэн зорилготой. 2020 он хүртэл бид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй ээжүүдэд ажил хийх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжиж ажиллах зорилт тавиад байна. 2015 онд анхны үндэсний чуулганаа “Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүд” нэртэй зохион байгуулсан.
Манай улсын хүн амын цонх нээгдсэн учир 2030 он хүртэл төрөлт эрс нэмэгдэнэ, хүн амын дийлэнхийг нөхөн үржихүйн насныхан эзлэх болно. Харин нөхөн үржихүйн нас хөдөлмөрийн настай давхцдаг. Тэгэхээр энэ олон төрж байгаа эмэгтэйчүүдэд халамж өгөөд гэрт нь зүгээр суулгах уу, эсвэл хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдүүлэх үү гэдэг асуулт гарч ирнэ.
Анхны чуулганаар бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд үнэхээр хөдөлмөр эрхлэх хэрэгцээ шаардлага байна уу, нэг бол халамжаа аваад явж байсан нь дээр үү гэдгийг нэг мөр болгох зорилт тавьсан юм. Чуулганы үр дүнд ажил хийх хэрэгцээ маш их байна, хүүхэд харах үйлчилгээ хүртээмжгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Ингээд Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд энэ чиглэлээр саналуудаа хүргүүлсэн ч хуулиуд батлагдаагүй байна.
Энэ оны гуравдугаар сарын 24-нд хоёрдугаар чуулган болно. Хөдөө орон нутаг, нийслэлээс 700 гаруй эмэгтэй Төрийн ордонд цуглана. Энэ удаагийн чуулганаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг чухам яаж дэмжих вэ, ямар арга зам байж болох вэ гэдгийг ярилцана.
Өнөөдөр үүсч буй үндсэн бэрхшээл бол жирэмсэн, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажлаас халдаг, ажлын байрыг нь хадгалдаггүй, хөдөлмөрийн хуулиар гүйцэтгэсэн үүргээ биелүүлдэггүй явдал. Энэ бэрхшээлийг шийдэх зарим арга хэлбэр, хариуцлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал болгон хүргүүлнэ. Ингэхдээ заавал тусгай төсөв, эрх мэдэл хувиарлахгүйгээр зохион байгуулалтыг сайжруулж хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдүүлж болно. Жишээ нь, бага насны хүүхэдтэй ээжүүд гэрээсээ ажиллах боломжтой.
Тухайлбал, хуульч, нягтлан бодогч хүмүүс заавал ширээний ард найман цаг суулгүй, зайнаас богиносгосон цагаар ажиллаж, үр дүнгээрээ цалин хөлсөө авч болно. Дараагийн нэг арга нь томоохон компани, байгууллагууд дэргэдээ хүүхэд харах үйлчилгээний байр гаргаад өгчихвөл асуудлыг шийдэж болно. Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээнд хувиарладаг төсөв хэлбэрийн төдий байдаг бөгөөд бодит байдал дээр зардлаа гүйцэд нөхөж чаддаггүй. Үүний оронд байгууллага өөрөө байрыг нь бэлдчихвэл бага насны хүүхэдтэй эхчүүд тайван ажлаа хийх болно.
Энэ нь зөвхөн бага насны хүүхэдтэй ээжүүд төдийгүй залуу гэр бүлийг дэмжсэн алхам болно. Яагаад гэвэл нэг хүний цалингаар гэр бүлээ авч явна гэдэг эрчүүдийн ачаалал нэмэгдэнэ, цалин хангалтгүй. Монгол Улс сар болгон 60-70 тэрбум төгрөгийг бага насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдийн тэтгэмжид зориулдаг ч тэр мөнгө өрхийн бодит амьдралд хүрэлцдэггүй. Харин ажлын таатай нөхцлөөр хангавал өрхийн орлогод ч нэмэртэй, төсөвт ч хэмнэлттэй.
Түүнээс гадна бид ажлын цагийг 08:00-17:00 болгоё гэсэн санаачлагыг энэ жилийн чуулганаар хэлэлцэнэ. Чуулганы оролцогчид дэмжвэл цааш нь холбогдох байгууллагад хүргэнэ. Яагаад ингэж үзэж буй учрыг тайлбарлая. Зарим хөгжингүй оронд ажлын цаг 16:00 цагт тардаг, ингэснээр иргэдийн гэр бүлдээ зарцуулах цаг нь нэмэгддэг. Монголын нөхцөлд хүүхдээ цэцэрлэгээс аваад, түгжирч явсаар 20,00 цагаас нааш оройн хоолоо идэж амжихгүй хүмүүс дийлэнх нь байна. Ийм орой хоолоо идэх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Ажлаас эрт тарах нь олон талын ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.
Залуу эмэгтэйчүүдийг “хүүхэд гаргана” гэсэн шалтгаанаар гэвэл ажилд авахгүй хандлага байдаг. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил мөн үү?
Мөн. Бид эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө, байгалиас нөхөн үржихүйн үүрэг хүлээснийхээ төлөө ямар нэг байдлаар хохирох, эдийн засгийн оролцоо, хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхээ хязгаарлуулах ёсгүй. Ийм асуудлаар манай байгууллагад олон хүн хандсан. Хэдийгээр хуулиндаа үүнийг хориглодог ч хариуцлагыг хэн яаж оноох вэ гэдэг нь тодорхой бус, механизм ажиллахгүй байна.
Сүүлийн жилүүдэд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд манай улсаас оролцдог болсон. Үүний ач холбогдол, үр дүн юу вэ?
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг АНУ-д төвтэй “Global Woman” гэдэг байгууллага зохион байгуулдаг, 1992 оноос эхэлсэн юм билээ. Манайх байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдээ энэ чуулганд авч явдаг болсон. Чуулганаар, нэгдүгээрт, дэлхийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байна вэ гэдгийг жил болгон хэлэлцдэг, хоёрдугаарт, төрөл бүрийн салбарт амжилттай ажиллаж яваа эмэгтэйчүүд олсон туршлага, тулгарч буй бэрхшээлээ ярилцдаг.
Бид аль болох олон монгол эмэгтэй энэ арга хэмжээнд оролцож дэлхийн түвшний мэдээллийг аваасай гэж хүсдэг. Түүнээс гадна эмэгтэй бизнесмэнүүд хөрөнгө оруулагчид, бизнесийн түншээ олох том боломж олддог. Энэ жилийн чуулган тавдугаар сарын 11-13 нд Токио хотноо болно. Одоогоор 20-оод хүн бүртгүүлээд байна.
Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд тулгардаг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хөгжингүй орнуудад нийтлэг байдаг уу? Сайн туршлага аль улсад байна вэ?
Үндсэн хоёр хандлага ажиглагдаж байна. Нэг талаас, эмэгтэй хүн гэртээ хүүхэддээ бүрэн анхаарал хандуулах хэрэгтэй гэж үздэг хэсэг бий. Нөгөө талаас, гэртээ суугаа эмэгтэйчүүдийг ажил хийсэнтэй эн тэнцүү орлогоор хангадаг. Хүн гэдэг нийгмийн амьтан учраас хамт олонтой байх хэрэгцээ зайлшгүй бий. Үүнийг нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй юм.
Гэтэл Монголд байдал ямар байгааг бид мэднэ. Төрөлт жил болгон 10-20 мянгаар нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар нарийн тооцоо, судалгаа алга. Үндэсний статистикийн мэдээнээс үзвэл 2013 онд 60 мянган эмэгтэй хүүхдээ хардгаас ажилгүй байсан бол 2016 онд энэ тоо 90 мянга болсон.
Цаашдаа энэ тоо өснө. Гэтэл нэг талаас, ажил хийх хүн олдохгүй байна гэж ярьдаг. Нөгөө талаас, гэртээ суугаа эмэгтэйчүүдэд төсвөөс тэтгэмжинд маш их мөнгө зарж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит амьдрал нь өөрөө бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хүчийг зайлшгүй ашиглах шаардлагатайг харуулж байна.
Хөдөлмөр эрхлэх нөхцлөөс гадна, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, оролцооны талаар асуудал яригддаг. Танай байгууллага ямар байр суурьтай байгаа вэ?
Бидний Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад оруулахыг зорьж байгаа зүйл бол нэгдүгээрт, ажлын байран дээрх бэлгийн дарамтыг арилгах, хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, үнэлэмжийг нэмэгдүүлэх. Манай улсад эцгийн эрхт ёсны уламжлал хүчтэй байдгаас улбаатайгаар эмэгтэйчүүдийн үл хөдлөх хөрөнгө эзэмших, газартай болох зээл авах зэрэг эрх хязгаарлагдаж байна.
Өмч нь эр нөхрийн нэр дээр байдаг учраас эмэгтэйчүүд эдийн засгийн амьдралд бие дааж оролцох эрхгүй болдог. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хийсэн судалгаагаар Монголд газар өмчлөгч хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд гэсэн дүн гарсан. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл ямар доогуур байгаагийн жишээ их.
Үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авахад заавал нөхрөөсөө зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Гэр бүл салахад нөхрийн нэр дээр байгаа компани эхнэрт падгүй. Гэтэл тэр компани өсч дэвжихэд, эр нөхрөө амжилттай явахад ар гэрийн асуудлыг бүрэн хариуцаж, өөрийн карер, хүсэл сонирхлоо золиослон үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулсан хэдэн арван жилийн хөдөлмөр огт үнэлэгдэхгүй, дурсагдахгүй өнгөрөх нь элбэг байдаг.
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо ямар байгааг хэлэлцдэг тухай дээр хэлсэн. Гэхдээ Монголын хувьд нарийн тооцоо хийх боломжгүй, наад зах нь хөрөнгө эзэмшигчдийн хэдэн хувь нь эмэгтэй болох, аж ахуйн нэгж байгууллагын Удирдах түвшинд хичнээн эмэгтэй ажиллаж байгааг тооцож гаргаагүй л байна.
Нэг зүйлийг асуухгүй байж чадахгүй нь. Эмэгтэйчүүдийн асуудал гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийг л ярьдаг. Гэтэл эрчүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийг орхигдуулсан нь эмэгтэйчүүддээ муугаар нөлөөлөөд байгаа юм биш үү?
Та зөв зүйл асуулаа. Энэ бас л уламжлалын нэг сөрөг тал. Хөвгүүд өөрсдийгөө аваад явчихна, охидоо л боловсролтой болгоё гэсэн хандлага хүчтэй байсан нь ийм үр дүнд хүргэсэн. Боловсролтой эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам тэнцвэргүй байдал өргөждөг. Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр талыг бодлогоор тэгш авч яваагүй үр дагавар юм. Энд би төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Мөнхөө гуайг онцолж дурьдмаар байна. Бид Нийгмийн хамгааллын яамны “Хүн ам зүйн бодлого” хурал дээр хамт сууж байсан.
13 жилийн өмнө шиг санана. Тэр үед Д.Мөнхөө дарга “та бүхэн хүн ам зүйн бодлогод жендэрийн оролцоог орхигдуулж болохгүй, зөвхөн охид эмэгтэйчүүд гэснээр хөвгүүдийн боловсрол, эрүүл мэнд, төлөвшлийг орхигдуулах нь эргээд эмэгтэйчүүдийн эрхийн зөрчилд хүргэнэ” гэж сануулж билээ. Одоо тэр үг амьдралд биелэлээ олж билээ. Хэрэв аливаа бодлогыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ижил тэгш оролцоотой хэлэлцдэгсэн бол аль нэг асуудал орхигдохгүй байхсан.
Ярилцсан Г.Даваадорж