Өнгөрөгч мягмар гаригт Волл Стрийтэд нэгэн шинэ хөшөө боссон байна. Улангассан бухын өмнө сургуулийн насны бяцхан охины хөшөөг босгосон байна. Тус хөшөөг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө босгосон ажээ. Бухын өөдөөс айсан шинжгүй харан зогсох бяцхан охины дүрээр ажлын байран дахь эмэгтэйчүүдийн эрх тэгш бус байдал, санхүүгийн харилцаанд тулгардаг эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхал зэргийг эсэргүүцсэн хэмээн State Street Global Advisors компаний зүгээс мэдэгдсэн.
Хүрлээр хийсэн тус бичил хөшөөг Кристен Визбал хэмээх урлаач бүтээжээ. Харамсалтай нь зоригт бяцхан охины хөшөө Волл Стрийтэд тийм ч удахгүй бололтой. Учир нь хотын захиргаа хөшөөг хэдхэн сар байрлуулах зөвшөөрөл өгсөн аж.
“Уг хөшөөг хэдхэн сар л байрлуулах зөвшөөрөл өгсөн. Хэрэв хотын захиргаанаас үлдээхийг зөвшөөрвөл бид баяртай байх болно” хэмээн “Гвэрелла арт” төвийн Макнелли мэдэгдсэн.
Дашрамд дурдахад, Волл Стрийтийн бухын хөшөөг Итали гаралтай урлаач Артуро Ди Модика бүтээсэн бөгөөд хөшөөгөө 1989 оны арванхоёрдугаар сард Нью-Йоркын төв биржийн өмнө зөвшөөрөлгүй байрлуулсан юм. Удалгүй хотын захиргаанаас албан ёсоор зөвшөөрөл олгосон бөгөөд өнөөгийн байрлалд нь байрлуулахаар шийдвэрлэсэн байна.
М.Билгүүн