“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэн энэ баасан гаригт Чингис хаан зочид буудалд болно.
Тус хурал, үзэсгэлэн нь алтны салбарт хөрөнгө оруулалт татах, алтны олборлолт, хайгуулын төсөлд бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зорилготой юм.
“Mongolia Gold 2017” хурал, үзэсгэлэнг Голомт банк, Монполимет, Вагнер ази тоног төхөөрөмж компаниуд ивээн тэтгэжээ. Хуралд алтны салбарын төрийн болон бизнесийн 20 гаруй илтгэл тавьж, 400 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид оролцоно. Мөн 27 компанийн техник, технологи, алтны төслийн үзэсгэлэн гарах юм.