Баян-Өлгийд газар хөдөлжээ

А.Мишээл GoGo.mn

2017-03-13 11:10 GMT+8

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвөөс зүүн зүгт 27 км-т гуравдугаар сарын 13-ны өдрийн 05:41:06 цагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ОБЕГ-т Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар илгээсэн байна.

Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тус сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд 13-ны 07:15 цагийн байдлаар хохирол учраагүй хэмээн мэдээлжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд УИХ нийтийн ашиг сонирхол хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах хороо байгуулна гэж заажээ. Таны бодлоор УИХ хянан шалгах үйл ажиллага явуулах нь зөв үү?
Нийт 55 санал өгсөн байна.

Дээшээ