Докторын дараах судалгааны тэтгэлэг зарлажээ

А.Мишээл GoGo.mn

2017-03-13 11:25 GMT+8

Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарлажээ.

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу бичиж, материалаа бүрдүүлж  ирүүлнэ.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.

Төслийг 2017 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.

GoGo Facebook Хуудас
 
 
Намуудын нэр дэвшүүлэх дүрэм таны сонголтод нөлөөлдөг үү?
Нийт 33 санал өгсөн байна.

Дээшээ