Суралцагчдад нэн түрүүнд сэтгэлийн боловсрол олгох хэрэгтэй гэж өнөөдөр их ярих болсон. Энэ нь нэг талаар зөв. Гэвч өөрөө дарамт, бухимдал, сэтгэл гутралаар дүүрэн хүн хүнд яаж сэтгэлийн боловсрол олгох вэ? Ямар үлгэр дуурайл болох вэ?
Өнөөдөр манай нийгэмд багш нар хамгийн их сэтгэл гутрал, ажлын ачаалал, дарамттай ажиллаж байна.
Гэтэл багшийн сэтгэл санааны байдал, сэтгэлийн хөдөлгөөнийг судалж, анхаарч байгаа нь алга. Энэ талаарх судалгаа манайд бүрэн дутаж байна.
Багш нарт ажлаа санаа амар хийх нөхцөл алга. Энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэдний харьцаж буй бүх л хүн, сурагчид, хамт олон, захирал эрхлэгч, эцэг эхийн харилцаа, нийгмийн үнэлэмж явцуу утгаар шууд нөлөөлнө. Өргөн хүрээнд авч үзвэл,
- Багшийн боловсрол
- Багшид тавигдах шаардлага
- Сургууль хамт олны бүтэц, удирдлага
- Боловсролын зорилго, бодлого, зохион байгуулалт
- Сургалтын хөтөлбөр
- Багшийн ашиглах материалуудын хүрэлцээт байдал
- Багшийн цалин
- Багшид үзүүлэх нийгмийн халамж зэрэг олон хүчин зүйл сэтгэл ханамжийн түвшинд бүрдэж чадахгүй байна.
Ажлын орчин нөхцөл хэцүү, шаардлага өндөр тул стресс, депресс, сэтгэл гутралтай багш их болж. Багш нараа боддоггүй юмаа гэхэд энэ нь эргээд үр хүүхдүүд, сурагчдад маань шууд нөлөөлж буйг анхаарах цаг болсон.
Харин багш та өөртөө анхаарч, сэтгэлээ эрүүл байлга. Үүний тулд тун удахгүй таны гарт хүрэх Т.Гётц “Сэтгэлийн хөдөлгөөн, сэдэлжилт, өөрийн удирдлага зохицуулалттай сурахуй” номоос танд дараах зөвлөмжийг хүргэж байна. Энэ ном нь багшийн мэргэжил эзэмшиж буй хүмүүсийн заавал унших мэргэжлийн суурь ном бөгөөд багшийн сэтгэлийн хөдөлгөөн, түүний шалтгаан, үр дагаврын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. Энэ удаад бид багш анги танхимдаа, хичээл дээрээ сэтгэл өөдрөг байхад зориулсан практик зөвлөгөөг хэсэгчлэн хүргэе.
Багш сэтгэлийн хөдөлгөөний эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?
Багш сэтгэлийн хөдөлгөөний шалтгаан, нөлөөний загварын бүрэлдэхүүн хэсгүүдийг өөртөө хамаатуулан нягтлах хэрэгтэй (дээр дурдсан номоос үз). Багш хүн сэтгэлийн хөдөлгөөний эрүүл мэндээ хадгалахын тулд хэрхэх ёстой вэ?
Багшийн эрхэм зорилгын хувьд:
- Зорилгуудаа хэр чухал болохыг тодруулж, ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй. Ямар ч багш бүх хүсэл, зорилгоо биелүүлж чадахгүй.
Хичээлийн зорилтуудын хувьд:
- Бодитой зорилтууд дэвшүүлээрэй. Сургалтын төлөвлөгөөнөөс хэт битгий хазайгаарай. Зорилгодоо хүрч чадахгүй байх нь танд (сурагчдад ч мөн адил) сэтгэлийн хөдөлгөөний хувьд ачаалал болж болно!
Багшийн субъектив мэдрэхүйн хувьд:
- Эерэг зүйлд анхаарлаа хандуулж, жижиг зүйлийг ч амжилт гэж хүлээж авах (Байнга үймүүлдэг сурагч өнөөдөр тайван байсан).
- Сурагчдадаа боломж олгоорой. Тэдэнд итгэл хүлээлгээрэй! Ангийг бүхэлдээ “хэцүү”, эсвэл “сул” гэж өөртөө бүү итгүүлээрэй. Энэ нь тухайн ангийг сөрөг байдлаар хүлээж авахад нөлөөлдөг.
Үнэлгээний хувьд:
- Бүтэлгүйтэл гэж үзсэн зүйлийг өөрийн зорилгод тустай талаас нь эргэцүүлээд үзээрэй. “Олон тэнэг асуулт” нь сурагчид хичээлээ сайн ойлгоогүйн шинж үү? Эсвэл та өөр тайлбар олох хэрэгтэй гэсэн санаа юу?
- Амжилтад хүрсэн тохиолдолд өөртөө баяр хүргээрэй. Нэгж хичээл амжилттай явагдахад таны бэлтгэл, заах арга болон хариуцлага нөлөөлсөн! Үүнийг “амархан анги”, эсвэл “сайн мэддэг сэдэвтэй” холбох хэрэггүй.
- Бүтэлгүйтсэн тохиолдолд үүнд таны оролцоо байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, дараагийн удаа зорилгодоо хүрэхийн тулд хамт ажилладаг багш нараасаа тусламж, дэмжлэг авч, мэргэжлээ дээшлүүлэх сургалтад хамрагдаарай. Бүтэлгүйтсэн тохиолдлоо дахин дахин санаж, “Өөр ямар ч боломж байгаагүй” гэж бүү үзээрэй. Ингэвэл бүтэлгүйтлийн мэдрэмж цаашдаа программчлагдаж, таны сэтгэл мэдрэмж сөрөг шинжтэй болно.
- Хэт том зорилго тавилгүй, зорилгоо багасгаж, хэт өндөр ач холбогдол өгөхгүй байхад бэлэн байгаарай. Ач холбогдол бага зорилгод хүрэхгүй байх нь ач холбогдол ихтэй зорилгод хүрэхгүй байснаас ачаалал багатай байдаг.
Сэтгэлийн хөдөлгөөний хувьд:
- Таатай зүйлийн талаар бодох, эсвэл хичээл амжилттай болно хэмээн төсөөлөх зэргээр хичээлийн өмнө сэтгэлийн хөдөлгөөнийг эерэг болгоорой.
- Эерэг сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлээрэй. Ангидаа зугаатай байдлыг бий болгож, гэнэтийн төлөвлөөгүй байдал үүсвэл инээгээрэй. Хичээлдээ бэлтгэх үедээ аль хэсэгт та эсвэл сурагчид инээж болох талаар бодоорой. Сурагчдын зохистой үйлдэлд үзүүлэх эерэг хариу үйлдлийг зоригтойгоор хэтрүүлж хэрэглээд үзээрэй. Та эерэг сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх нь (Жишээ нь: инээмсэглэх) таны эерэг сэтгэл мэдрэмжийг хүчтэй болгодог.
- Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөөд үзээрэй. Танд юу саад болж байгааг уурлаж уцаарлахгүйгээр илэрхийлээрэй. Зарим тохиолдолд сөрөг гэж үзэх сэтгэлийн хөдөлгөөн нь эерэг нөлөөтэй байж болно (Жишээ нь: Сурагчид амжилтгүй байх тохиолдолд уцаарлах). Та өөрийгөө хэтрүүлчихлээ гэж бодож байгаа бол дараагийн хичээл дээр үүнийгээ сурагчдадаа илэрхийлээрэй. Ингэснээр сурагчид ч хүн сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн ойлгож, хянаж, зохицуулж байдгийг танаас суралцах болно.
- Бухимдуулж, гутруулсан үйл явдлыг даван туулахын тулд хүмүүстэй уулз. Найз нөхөд, гэрийнхэнтэйгээ ажил дээрээ үүсэж буй сөрөг сэтгэлийн хөдөлгөөний шалтгааны талаар ярилцаарай. Бухимдлаа ярьж гаргасныхаа дараа “Харин сайхан зүйл нь ... Би саяхан юунд их баярласан бэ гэвэл....” зэргээр зориуд эерэг зүйлд анхаарлаа хандуулаарай.
Дүгнэлт Багшийн мэргэжил ачаалалд оруулдаг обьектив хүчин зүйл ихтэй байдгаараа онцлог. Иймээс зарим багш урт хугацааны турш бие, сэтгэлээр тамирдаж, ажлын чадвар нь буурдаг. Хичээлийн зорилго биелсэн эсэх талаарх үнэлгээ нь багшийн сэтгэлийн хөдөлгөөний гол шалтгаан болдог. Нөгөө талаас, багшийн сэтгэл мэдрэмж түүний хичээл дэх зан үйлд багагүй нөлөөлнө. Иймээс анги сэтгэлийн хөдөлгөөний тааламжтай уур амьсгалтай байх нь багш, сурагчдын хэн хэнийх нь хувьд чухал. |
Ашигласан материал:
Т.Гётц “Сэтгэлийн хөлөлгөөн, сэдэлжилт, өөрийн удирдлага зохицуулалттай сурахуй” номоос-удахгүй Интерномоор худалдаалагдана.
Г.Ариунцэцэг