Байгалийн түүхийн музейгээр эхэлсэн ажил Монгол улсын нийслэлийн дэд бүтэц хүртэл үргэлжилжээ. Саясанаа компанийн залуус нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэл хотын ямар нэгэн асуудлыг шийдэж болох гарцыг өөрсдийн бодлоор сийрүүлсний үр дүнд голоороо метро явах замтай, давхар авто замын загварыг гаргасан юм.
Саясанаа компанийн гүйцэтгэх захирал Х.Одбаяр “Саясанаа компанийг үүсгэн байгуулаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан төслүүдээс гадна манай залуус хамтраад нийслэл хотын зарим нэг асуудлыг шийдэхийг хүссэний үр дүнд дээрх шийдлүүдийг гаргасан” гэв.
Тэрээр сургуулиа төгсөөд Бээжинд барилгын компанид жил гаруй хугацаанд, Монголд MCS Property болон өөр бусад компанид нийт арав гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Будда Виста, Вива Сити, Орчлон сургууль, Интермед эмнэлэг зэрэг төслүүд дээр ажиллаж байжээ.
2015 оны арван хоёрдугаар сард Саясанаа компани байгуулагдаж, өнөөдрийн байдлаар 18 хүнтэй том баг болсон аж. Компанийн залуус нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шүүмжлэхийн оронд шийдэл гаргаж, санаачилга дэвшүүлье гэсэн зорилгын хүрээнд одоог хүртэл гурван санал гаргажээ.
Эхнийх нь Байгалийн түүхийн музейн барилгын ажил байсан юм. Дотор байх үзмэрүүд нь дэлхийн хаана ч гологдохгүй боловч гадна талын будаг нь халцарч, өнгө зүсээ алдсан өндөр настай энэ барилгыг тэд шилэн ханатай, гаднаас нь Үлэг гүрвэлийн үзмэр харагдаж байхаар боджээ.
Гэхдээ жинхэнэ араг яс нарны шууд тусгалд байвал өгөршиж мууддаг учраас эх олдвортой ижил загвараар, тусгай материал ашиглан үзмэрийг урлах юм байна.
Дараагийн ажил нь Сүхбаатарын талбайн дэргэдэх дөрвөн замын уулзвар дээр явган хүний гүүрэн гарц байв. Тэд энэхүү шийдлээрээ явган хүмүүс гарц дээр хүлээж зогсохгүй, автомашинууд чөлөөтэй зорчих боломжтой болно гэж үзжээ.
Зөвхөн гарц бус дотроо түрээсийн талбайтай, түргэн хоол, бэлэг дурсгалын дэлгүүр мэтийг багтаахыг зорьсон аж. Ингээд эхний хоёр шийдэл нь нийгмийн сүлжээнд хүчтэй тарж, олон хүнд хүрсэн учраас түгжрэлийг бууруулж болох бас нэг санааг гаргасан нь дээр дурдсан давхар зам юм.