Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд Шекспирийн "Гамлет", Гётегийн "Фауст", Сервантесийн "Кихот Ноён" багтдаг. Тэгвэл алдарт "Кихот Ноён" жүжгийг энэ сарын 16-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
"Кихот ноён" роман нь бичигдэж, хэвлэгдсэн цагаасаа эхлэн алдаршиж, дэлхий дахины уран зохиолын санд Испани ард түмний оруулсан хувь нэмэр хэмээн үнэлэгдэх болсон төдийгүй хэвлэгдсэн тоогоороо "Библи" судрын дараа орох гайхамшигт бүтээл билээ. Мөн хоёр дахь зуун жилийн манлай романаар тодорсон байдаг. Энэ бүтээл олон гайхамшигт амжилтуудтай төдийгүй, олон олон асуулт, таавар тайллыг бүх цаг үеийн уншигчдад мэдрүүлж ирснээрээ хүн төрөлхтний оюун санаа, сэтгэл зүрхийг эзэмдсэн "алтан ном" хэмээн нэрлэгдэх болжээ.
"Кихот ноён" жүжгийг анх 1743 онд Францын Дуурь, бүжгийн театрт, 1971 онд Монголд ДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар бүжгэн жүжиг болгон тоглосон түүхтэй. Он цаг улирах тусам улам бүр гялалзаж, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй "Кихот ноён" зохиолоо Мигель Де Сервантас1605 онд бичиж хэвлүүлж байсан бол 2008 онд орчуулагч Н.Пүрэвдавга орчуулснаар Монголд анх удаа УДЭТеатрт драмын жүжиг хэлбэрээр тавьсан юм. Жүжгийг УДЭТ-ын найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж УДЭТ-ын үе үеийн чадварлаг жүжигчид тайзнаа амилуулсан.
Дэлхий дахинаараа андахгүй хэрмэл хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын дүрд УДЭТ-ын жүжигчин МУГЖ Б.Жаргалсайхан, жүжигчин СТА Г.Амгаланбаатар нар тоглож байна.
Тасалбарыг УДЭТ-ын билетийн касс, ticket.mn