Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт 2017 онд өнгөрсөн оны үзүүлэлт болох дөрвөн хувийн өсөлтийг давна гэж шинжээчид үзэж байна. Учир нь Азийн улсуудын эдийн засаг үргэлжлэн сэргэх төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн онд юанийн ханш суларсан нь БНХАУ-ын худалдаа эрхлэгчдийн зарим бүс нутаг дахь тухайлбал, Япон болон АНУ дахь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн.
Гэсэн ч энэ нөхцөл байдал 2017 онд сайжрах хандлагатай байна. Европын улсууд аюулгүй байдлын асуудалд санаа зовсон хэвээр байгаа, Хонгконгийн эдийн засгийн сэргэлт удаан байгаагаас гадна онлайн худалдааны эрэлт өсөж байгаа нь тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд томоохон сорилт болж байна. Тэдний хувьд брэнд бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг хадгалах, хуурамч бараа бүтээгдэхүүн болон онцгой эрхийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай тулгарч байгаа юм.
Б.Ариунболд