“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт өчигдөр Шангрила зочид буудалд эхэлсэн.
2015 оны байдлаар Улаанбаатар хотод гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Энэ нь эргээд агаарын бохирдолтой адил хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр болоод байгаа юм.
Тиймээс ч дээрх уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд уулзалтад дотоод төдийгүй гадаадын судлаачид илтгэл тавьж, туршлага солилцож байна.
Энэ үеэр гэр хороололд ашиглах эко жорлонгийн шийдлүүдийг танилцуулж байгаа юм. Танилцуулга хийж буй “Ховдтул” ХХК-ийн захирал Д.Басандоржтой ярилцлаа.
-Хөрсний бохирдлыг бууруулах эко-жорлонгийнхоо шийдлийг танилцуулахгүй юу?
-Агаар, хөрс, усны бохирдлыг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг зарлаад байгаа шүү дээ. Тэгэхээр жирийн айл бүр ашиглах боломжтой энгийн, сайн шийдлийг олох зайлшгүй шаардлага тулгараад байна.
Манай компани нийслэлийн гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг шийдэх дараах хувилбаруудыг санал болгож байна. Үүнд:
- Өтгөн, шингэнийг ялган боловсруулах хувилбар
- Өтгөн, шингэнийг нэгтгэн боловсруулах хувилбар
- Өтгөн, шингэн, органик хаягдлаас биохий түлш, биохий, биобордоо, биоцахилгаан үйлдвэрлэх хувилбар
- Өтгөн, шингэн, угаадас, бохир усыг соруулах хувилбар
- Бохир усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах хувилбар зэрэг болно.
Энэ эко-жорлонгийн тухайд гэвэл өтгөн, шингэнийг тусад нь ялгадаг. Хойноо агааржуулагчтай учраас үнэр гарахгүй.
-120 гаруй айлд шинэ шийдлээ танилцуулж, суурилуулсан гэсэн. Иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Сая 120 айлд туршилтаар суурилуулж үзэхэд зарим нь ашиглахгүй байна. Яах гээд байлгаад байгааг нь ойлгоогүй. Төр засгаас юм нэхэхээс илүү өөрсдөө анхаарал хандуулах шаардлагатай байна. Нэгэнт энэ газар чинь хувийн газар. Хүүхдүүддээ өвлүүлнэ. Тийм юм чинь ялгадсаар дүүргэж болохгүй биз дээ. Ийм утгаараа ч гэсэн хүмүүс үүнийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс их залхуу байна. Та нар тэгвэл ингэ, тэг гэх байдлаар хандах нь элбэг. Иргэд хариуцлагатай байх хэрэгтэй. Бидний амьдарч буй орчин хэцүү байна гэж их ярьж байна. Гэтэл үүсгэж байгаа нь хэн юм бэ, бид шүү дээ.
Туршилтаар суурилуулаад явж байхад хөгшчүүл их сайхнаар хүлээж авч байна лээ. Орой үдэш гарч бие засахаас халшраад шингэн бага уудаг гэж ярьж байна лээ. Ингэхээр хүн эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Яг үнэндээ иргэдэд сэтгэл алга. Ухаалаг утас барьчихсан, хашаандаа унаа тэрэгтэй, тэгсэн хэр нь байгалиа, өөрсдийнхөө амьдрах орчинг бохирдуулаад боловсон жорлонгүй амьдарч байна.
Үндсэн хуулинд Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд заалт бий. Үүнд иргэн хүний үүрэг ч мөн тусгагдсан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.
-Үнэ өртөг нь ямар байдаг юм бол?
-Баруун европт айлууд энэ асуудлыг шийдэхийн тулд нэг удаад 4000-5000 ам.долларыг зарцуулдаг. Үүнийг нь хүүхдүүд нь ч үргэлжлүүлэн ашигладаг хөрөнгө оруулалт. Харин бид энэ зардлыг хоёр сая орчим төгрөгт багтааж шийдэх гэж үзэж байна.
Манайхан байранд орчих юмсан л гэж яриад байдаг. Гэтэл байгаа орчиндоо сайхан амьдрах талаар бодохгүй байна. Ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэхэд ихээхэн өөрчлөлт гарч байна. Айлууд зөөдөг жорлонтой болвол сардаа 4200 төгрөгөөр бохироо соруулна. Ингээд бодохоор жилдээ 48 мянган төгрөг төлнө. Бид цаашид энэ бохирыг хэрхэн боловсруулах талаар санаачилга гаргаж байна.
Бордоожуулах төхөөрөмж гэж бий. Эко-жорлон өтгөн, шингэнийг тусад нь ялгадаг. Үүнд гарсан өтгөнийг таглаад хэм тохируулахад компослох гэж процесс явагдана. Ингээд бордоо болгох боломжтой. Ингэхээр эдийн засаг, экологийн үр ашигтай болж байгаа юм. Хүний шээс маш олон амин дэмтэй, ховор бордоо болдог.
Хийн энергийг иж бүрэн байдлаар шийдэх шийдлийг хайж байна. Органик бохирдол учраас агааргүй орчинд исдэг. Ингээд хий гарч байгааг нь ашиглах боломжтой. Ялангуяа хэд гурван үхэр малтай айлд илүү тохиромжтой шийдэл. Хийгээр цахилгаан гаргаж болно. Ингэхээр утаагүй, цэвэрхэн орчинд амьдрах боломжтой.
-Энэ шийдлийн хувьд хичнээн төгрөгийн зардал гарах бол?
-5-6 метр куб орчим бүтээн байгуулалт байгаа юм. Хийх материалаасаа хамаараад 2-3 сая төгрөг болно.
Олон улсын зөвлөлдөх уулзалт гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр хөрсний бохирдлыг бууруулах шийдлүүдийн талаар танилцуулах юм.