Чадварлаг, сэргэлэн тэгээд бас азтай бизнес эрхлэгчдийг нүд ирмэх зуур супер хөрөнгөтөн болгодог Капитализмын ариун шүтээнийг IPO буюу олон нийтэд нээлттэй хувьцаа гаргах гэдэг.
Фортюн сэтгүүлийн 1986 оны долдугаар сарын долдугаар сарын 21-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн Бро Утталын “30 настай Билл Гейтсийг 350 сая ам. долларын хөрөнгөтэй болгосон хэлэлцээ” хэмээх нийтлэл ингэж эхэлдэг.
Пол Аллен, Билл Гейтс нар компьютерын “донтнууд” байв
Учир нь өнөөдрөөс 31 жилийн өмнө дэлхийн хамгийн том компьютерын программ хангамж үйлдвэрлэгч болох Майкрософт нэгж бүр нь 21 ам. долларын үнэтэй хувьцаа гаргажээ. Дөнгөж 20 настай Билл Гейтс, 22 настай Пол Аллен нарын үүсгэн байгуулсан микро компьютер, үйлдлийн систем гэсэн хоёр үгний нийлбэр болох Майкрософт компани ийнхүү олон хүнийг долларын саятан болгосон юм.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Майкрософт олон нийтэд хувьцаагаа гаргасны ачаар нийт гурван тэрбумтан, 12000 саятан төржээ. Хамгийн тод жишээ нь мэдээж хэрэг Билл Гейтс.
Тэрээр 1987 оноос эхлэн Форбес сэтгүүлийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтах болсон бөгөөд 1995-2007 он, 2009 он, 2014 оноос өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн баян хүн гэсэн алдрыг “хашиж” явна.
Хүүхэд наснаасаа нөхөрлөх болсон Пол Аллен, Билл Гейтс нар компьютерын “донтнууд” байв. Хөвгүүд сургуулийнхаа компьютерын лабораторид цагийг өнгөрүүлж, хичээлээ таслан байж сонирхолдоо хөтлөгддөг байсан бөгөөд сургуулийнхаа компьютерыг хакердаад баригдаж байсан тохиолдол хүртэл бий.
Гэхдээ захиргаанаас тэдэнд оноосон “шийтгэл нь” хүссэн үедээ, хязгааргүй компьютер ашиглаж хариуд нь сургуулийн компьютерын чанарыг сайжруулах байв. 1973 онд Билл Гейтс Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар явсан юм.
Эцгийнхээ мэргэжлийг өвлөн хуульч болохоор Харвардыг зорьсон тэрээр сургуулийнхаа компьютерын лабораторийг орхихгүй байсаар программ хөгжүүлэх чадвараа улам сайжруулж байлаа.
Харин Пол Аллен удалгүй Бостонд нүүж ирээд Биллийг сургуулиа хаяж, хамтдаа ажиллахыг шаардаж эхэлжээ. Эхэндээ Гейтс шийдвэр гаргаж чадахгүй байсан ч гэсэн эцсийн шийдвэр нь сургуулиа хаях байсан юм.
Ингээд 1975 оны нэгдүгээр сард Пол Аллен Popular Electronics сэтгүүлээс Altair 8800 микро компьютерын тухай уншсанаар Майкрософт мэндлэх эхний алхам болжээ. Пол нийтлэлийг Гейтсд уншуулж, Гейтс Altair-ыг бүтээсэн MITS компанитай холбогдон өөрсдийн хөгжүүлсэн BASIC хэлийг санал болгосон юм.
Найман долоо хоногийн хугацаанд Аллен, Гейтс хоёр өөрсдийн бүтээгдэхүүнийг MITS-д танилцуулж, зах зээлд гаргасны дараа өөрсдийн программ хангамжийн компанийг байгуулахаар шийдэж, 1975 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Майкрософт үйл ажиллагаагаа эхэлж, Билл Гейтс захирлаар томилогджээ.
...QDOS буюу “Түргэн, бохир үйлдлийн систем” гэгчийг хөгжүүлж байгааг мэдэж байлаа
Үйлдлийн систем гэдэг компьютер ажиллахад зайлшгүй шаардлагатай зүйл юм. Шинэхэн байгуулагдсан Майкрософт компанийн анхны үйлдлийн систем нь Unix-д суурилсан Xenix байв.
Хожим Xenix-ийг Microsoft Word-ын өмнөх хувилбар болох Multi-Tool Word-ын үндэс болгон ашиглаж байжээ. Харин компанийн анхны амжилттай үйлдлийн систем нь MS-DOS буюу Microsoft Disk Operating System байлаа.
Тим Патерсоны QDOS-т суурилсан энэхүү системийг 1981 онд Майкрософт компани IBM-д зориулан бичиж байжээ. Зууны хэлэлцээ буюу “IBM-ийн чөтгөртэй хийсэн гэрээ” гэж нэрлэдэг гэрээ л Майкрософтыг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн юм.
Тодруулбал 1980 оны зун IBM компани өөрсдийн хөгжүүлж буй IBM PC-д зориулан CP/M хэмээх үйлдлийн системийг худалдан авахыг сонирхож эхэлжээ. Гэвч тэд Digital Research компанитай гэрээ хийж чадаагүйн улмаас Майкрософтоос CP/M-тэй адил үйлдлийн систем хийж өгөхийг хүссэн аж.
Тухайн үед Майкрософт өөрсдийн BASIC программын хэлийг IBM PC-д зориулан хөгжүүлж байсан хэдий ч өөрсдөд нь үйлдлийн систем байсангүй. Харин Seattle Computer Products/SCP/ хэмээх жижигхэн компани QDOS буюу “Түргэн, бохир үйлдлийн систем” гэгчийг хөгжүүлж байгааг мэдэж байлаа.
Ингээд Майкрософт QDOS-ыг IBM PC-г ажиллуулахад ашиглаж болно гэдгийг IBM-ийн удирдлагуудад ойлгуулжээ. Харин IBM Майкрософтыг үйлдлийн системийн цаашдын хөгжүүлэлтийг хариуцан ажиллах лицензийг авахыг хүссэн юм.
Энэ хүсэл нь 1980 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдөр үзэглэсэн өнөөх “Чөтгөртэй хийсэн хэлэлцээ” байлаа. Гэрээнд гарын үсэг зурсны дараа арван хоёрдугаар сараас Майкрософт QDOS-ын хөгжүүлэлтийг хариуцах болжээ.
Харин 1981 оны долдугаар сард буюу IBM PC худалдаанд гарахаас хэдхэн долоо хоногийн өмнө Майкрософт SCP-ээс үйлдлийн системийн бүх эрхийг худалдан авсан юм. PC-DOS үйлдлийн систем нь ердөө л IBM PC-ийн үйлдлийн систем болж Майкрософт худалдан авсан эрхийн дагуу MS-DOS нэрээр өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системээ бусдад зарах эрхтэй болжээ.
2001 оноос консолийн зах зээлд хөл тавьсан юм
Яг энэ үед л үйлдлийн систем нь аливаа төхөөрөмжөөс ч илүү чухал болохыг Майкрософт ойлгосон юм. Магадгүй IBM энэ санааг бүтэхгүй гэж үзсэн эсвэл огт гадарлаагүй ч байж болох.
Бусад компаниуд төхөөрөмжийн хуулбарыг бүтээж эхэлсэн хэдий ч үйлдлийн систем байхгүй байлаа. Ингээд ганц чадаж байгаа компани болох Майкрософттой гэрээ хийх болжээ. IBM-ийн хувьд PC-ний зах зээл дээрх ноёрхлоо төд удалгүй өөр хэнд ч биш ганц Майкрософтод алдсан түүх нь энэ юм.
MS-DOS-ын дараа Майкрософт компани Windows үйлдлийн системээ танилцуулж зах зээл дээрх ноёрхлоо улам бататгасан бөгөөд улмаар Microsoft Office-ийг танилцуулжээ.
Интернетийн эрин үе ирэхэд компани Windows 95 үйлдлийн системээс эхлэн Internet Explorer-ийг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн бол 2001 оноос консолийн зах зээлд хөл тавьсан юм.
Хэсэг хугацаанд Японы Playstation-тэй өрсөлдөж чадахгүй байсан хэдий ч 2005 онд Xbox 360 гарснаар консолийн зах зээлийг энэ хоёр төхөөрөмж эзэгнэх болов.
Түүнчлэн гар утасны зах зээлийг сонирхож, нэгэн цагт салбарын аварга байсан Нокиаг эзэмших болсон хэдий ч Apple, Samsung зэрэг компаниуд дэндүү хүчирхэг болсон байлаа.
Харин компьютерын салбарыг магадгүй үндсээр нь өөрчлөх нэг шалтгаан болсон Майкрософт 2012 онд өөрсдийн компьютерыг бүтээж, Surface таблетуудаа танилцуулжээ.