2017.03.13 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-03-13 18:29 GMT+8

  • Германы Бавари мужид иргэдийн хурлын төлөөлөгч хийдэг Christian Social Union намын гишүүн Н.Солонгыг “Монгол бахархал” буланд урьж ярилцсаныг энд дарж уншина уу.
  • “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш зохион байгуулж байна.
  • Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд  Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байна.  
  • УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тэргүүтэй АН-ын гишүүд, дэмжигчид намын удирдлагууддаа шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
  • Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Толгойтын замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Т-г мөргөж амь насыг нь хохироон осол, хэргийн газраас зугтсан хэргийг цагдаагийн албан хаагчид шуурхай илрүүллээ.
  • Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт 2017 онд өнгөрсөн оны үзүүлэлт болох дөрвөн хувийн өсөлтийг давна гэж шинжээчид үзэж байна.
  • “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ.
  • Дуучин Ука өөрийн бие даасан гурав дахь "Хөг-Жим" цомгоо худалдаанд гаргалаа.
  • Нийслэлийн хэмжээнд 2017 оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурсан үзүүлэлт байв.
  • Шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, шинээр барина
  • Өмнөговь аймагт ажиллаж байсан тээврийн жолооч гурван хүн үл мэдэгдэх шингэн найруулж уусны улмаас амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан.
  • Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарлажээ.
  • Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төвөөс зүүн зүгт 27 км-т гуравдугаар сарын 13-ны өдрийн 05:41:06 цагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлхийд

  • Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч ба Солонгосын хойгийн асуудал  нийтлэлийг энд дарж уншина уу.
  • Трамп vs Сорос: Тэрбумтнуудын дайн нийтлэлийг энд дарж уншина уу.
  • АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч асан Арнолд Шварценеггер тус улсын сенатын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ.
  • Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Женевийн авто үзэсгэлэнд автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн төслийн загваруудаа харамгүй дэлгэжээ.
  • Хэрэглэгчийн хөдөлгөөнийг таних, команд хүлээн авах чадвартай технологийг нь оёдолд нь шингээж өгсөн “Levi's”-ийн "ухаалаг хүрэм" ирэх намар худалдаанд гарахаар болж хойшиллоо.
  • Фүкүшимагаас ирсэн хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг
  • Австралийн засгийн газар товлолт дархлаажуулалтандаа хамрагдаагүй хүүхдийг хүүхэд асрах төв, цэцэрлэгт хүлээн авахгүй болгох хуулийн заалт гаргахаар төлөвлөж байна.
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намын хурууны хээ болон зургуудыг Японы тал Малайзын цагдаагийнханд хүлээлгэн өгчээ.
  • ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ оны долдугаар сард уулзаж магадгүй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.

Спорт

  • “Тоттенхэм” клуб талбайдаа доод лигийн “Миллуолл” клубыг хүлээж авч, 6:0-ээр бут ниргэлээ.
  • Английн Премьер лигийн 28 дугаар тойрогт Ливерпүүл талбайдаа Бөрнлиг хүлээн авч тоглож, 2:1-ээр буулгаж авлаа.
  • Олон улсын спорт авиралтын холбооны бүрэн эрхт гишүүн боллоо
  • Премьер лигийн хоёрдугаар сарын шилдгүүд нэрлэгдлээ

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 26 санал өгсөн байна.

Дээшээ