Дэлхийн хэмжээний томоохон кино маркетуудын тоонд зүй ёсоор ордог Хонконгийн кино маркетыг энэ онд 21 дэх удаа зохион байгуулж байна.
Азидаа тэргүүлэгч энэхүү маркетад олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий дистрибьютер компаниудыг шалгаруулан оролцуулдаг юм.
Хонконгийн кино маркетад олон улсын 7000 гаруй оролцогч хүрэлцэн ирэх бөгөөд 300 гаруй мэргэжлийн дистрибьютер компаниуд улсаа төлөөлөн кино уран бүтээлээ танилцуулах юм.
Монголоос “Дижитал Агуулга” ХХК нь энэхүү кино маркетад Монгол улсаа төлөөлөн гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ удаа 2017, 2018 онд олон улсын мэргэжлийн компаниудтай хамтран хийх 14 кино төсөл, 2017 онд нээлтээ хийсэн 3 кино, 2017 оноос өмнөх 70 гаруй уран сайхны кино, 20 гаран баримтат кино, хоёр телевизийн олон ангит киног албан ёсны эрхтэйгээр олон улсын зах зээл дээр танилцуулахаар оролцож байна.
Энэхүү кино маркет нь 2017 оны гуравдугаар сарын 13-16 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 70 гаруй хурал семинар зөвлөгөөн болох юм байна. Үүнээс заримыг нь дурдвал:
- “Хятадын кино салбарын ирээдүйн чиг хандлага” хурал
- Япон, Хонконгийн хамтын ажиллагааны семинар /Японд зураг авалт хийх боломжтой хамгийн шилдэг газруудыг санал болгох/
- Кино салбар дахь олон улсын хамтын ажиллагаа /Хятадын Засгийн газрын тусламжаар кино хийх тухай/
- “Евро Азийн хэвлэл мэдээлэл, телевизийн салбар дахь шинэ боломжууд” хүлээн авалт
- Интернэт нь шоу бизнесийг хөгжүүлэх боломж уу? Эсвэл шалгуур уу? хурал
- Оскарын шагналт “Moon Light” УСК-ны туслах продюсер Эндрю Хевиа кино уран бүтээлчидтэй туршлага хуваалцах уулзалт гэх мэт.