МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос сургуульдаа үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд сургуулийнхаа захирлыг 90 орчим оюутны сургалтын төлбөр буюу 172 сая төгрөгөөр том оврын жийп машин худалдан авсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Багш, оюутнаа боддог захирал бол ийм хөрөнгөөр сургалтын орчныг сайжруулж, лекцийн танхимд чанга яригч авч болох байсан.
Боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагыг улстөржүүлж, АН, МАН-ын хэмээн ялгаварлаж байна. Манай сургуулийн нийт багш, ажилчдын 48 хувийг багш нар, 52 хувийг АН-ын захиалгаар томилогдсон захиргааны ажилтнууд эзлэх болсон. Сургуулийн төв байрны 1-2 давхар нь захиргааны ажилтнуудын албан тасалгаа болсон гэж тус хорооны гишүүн, МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн багш, доктор, дэд профессор М.Моломжамц ярив.
МУБИС 15 мянган оюутан, 500 гаруй багш, ажилтантай. Дээд боловсролын шинэчлэл нэрийн дор МУБИС-ийн бүрэлдэхүүн 12 сургуулийг тав болгосон. Жишээлбэл, сургалтын агуулгын хувьд тэс өөр Бага боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Архангай аймгийн Багшийн их сургуулийг нэгтгэсэн. Оюутнуудын хичээлийн 60 хувь нь боловсрол судлалын чиглэлийн ерөнхий хичээл, 40 хувь нь мэргэжлийн хичээл орж байна. Тэгэхээр ямар хэмжээний чадвартай, чанартай багш бэлтгэгдэх вэ хэмээн багш нар толгой сэгсэрч байна.
Сүүлийн жилүүдэд манай сургуулийг зориод багш больё гэж ирэх оюутны тоо буурч байна. Сургуулиа хөгжүүлэх, сургалтын чанараа дээшлүүлэхэд анхаарал тавихгүй, энэ хэвээр явбал багш бэлтгэдэг төрийн эзэмшлийн хамгийн том сургууль элсэгчгүй болох нь хэмээн сэтгэл зовж буйгаа багш Үйлдвэрчний эвлэлийн хороогоороо дамжуулан олон нийтэд мэдээлж буй нь энэ аж.
Тус хорооноос сургуулийнхаа талаар энэ мэт бодит байдлыг салбарын сайддаа танилцуулсан боловч, сайд “Гуравдугаар сарын 3-ны өдөр хариу өгнө” гээд чимээгүй болжээ. Иймд БСШУС-ын сайд Ж.Батсуурьт албан шаардлага хүргүүлж байна гэж Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Батцоож мэдэгдлээ. МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт багш, ажилчдын 50 хувийн гишүүнчлэлтэй. Бидний хүсэлтийн дагуу дорвитой арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно хэмээн мэдэгдлээ.