Австри улсад зохиогдох дэлхийн тусгай өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа дуусгаад өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монгол Улсаа төлөөлөн 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд өрсөлдөнө.
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм.
Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуульд өчигдөр баг тамирчдад хувцас хэрэглэл гардуулсан юм. Тус сургуулийн захирал С.Эрдэнэбаатар "Дэлхийн спортын их наадам тусгай олимпод оролцох эрх авсан баг тамирчдадаа баяр хүргэе. Та бүхнийг энэхүү наадамд албан ёсоор оролцох боломжийг олгоход сэтгэл зүрх, хүчин чармайлт гарган ажиллаж буй Монголын тусгай олимпийн хорооны ах эгч нарт нь талархснаа илэрхийлье.
Хүүхдүүд минь та бүхэн 107 орны 2700 тамирчин өрсөлдөж буй томоохон наадамд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Хилийн дээс алхаж буй та бүхнийг 63, 118 дугаар сургуулийн тамирчин гэж хэлэхгүй. Монгол Улсын тамирчин гэж дуудаж овоглох учраас эх орныхоо нэрийг өндөрт өргөж алтан соёмбот далбаагаа мандуулаад ирээрэй" гэв.
Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх тус наадам өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 2700 орчим тамирчид, 1100 дасгалжуулагчийн удирдлага дор хурд хүч авхаалж самбаагаа сорино.
Сайн дурын 3000 ажилтан, 800 сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтан, 1200 хүндэт зочид, гэр бүлийн 5000 гишүүд дэмжигчид, улс орнуудын парламент, Засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцоно.