АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нар ирэх сард БНАСАУ-ын асуудлаар уулзахаар төлөвлөсөн байна.
Энэхүү уулзалтын зорилго нь БНАСАУ-тай холбоотой үүсээд буй хурцадмал байдлыг намжаах ба АНУ-ын зүгээс БНСУ-д пуужин эсэргүүцэгч "THAAD" хамгаалалтын систем байрлуулсан талаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг Цагаан ордноос мэдэгджээ.
Уулзалттай холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ долоо хоногт БНХАУ-д айлчлал хийх ба энэ үеэр талууд Төрийн тэргүүнүүдийн уулзалтын тов, хөтөлбөрийг хэлэлцэх юм."Уулзалтын төлөвлөлтийн ажил үргэлжилж байгаа, одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах боломжгүй" гэж Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгджээ. Доналд Трамп ажлаа хүлээн авснаас хойш АНУ БНХАУ-ын хоорондын худалдааны алдагдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна БНХАУ-ыг зориудаар валютын манипуляци хийж байна гэж шүүмжилжээ. Харин БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин АНУ "Нэг Хятад" бодлогыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг дахин баталгаажуулахыг хүсэж байгаа. Энэ дээд хэмжээний уулзалт хоёр улсын харилцаанд эерэг нөлөөг авчирна гэж БНХАУ-ын орчин цагийн олон улсын харилцааны институтээс мэдэгджээ.
Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Си Зиньпинтэй утсаар холбогдох үедээ "Нэг Хятад" бодлогыг хүндэтгэнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Б. Ариунболд