Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96-н жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Худалдаа Хөгжлийн Банк өөрийн хамгаалалт, аюулгүй байдлын ажилтнуудын дунд “МАРШ ТАКТИК-2017” тэмцээнийг 3 дахь жилдээ гуравдугаар сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний 311-р ангийн хээрийн полигонд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү марш тактикийн тэмцээн нь хамгаалалтын нийт бүрэлдэхүүний гар санаа нийлсэн хамтач ажиллагаа, багаар ажиллах чадвар, сахилга дэг журам, тэсвэр хатуужлыг төлөвшүүлж, хамгаалалт аюулгүй байдлын ажлын арга тактик, ажлын ур чадвар, тусгай бэлтгэлийн түвшинг шинэ шатанд гаргах, улмаар харилцагчдад найдвартай үйлчилгээг үзүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалахад хамгаалалтын үйл ажиллагааг өндөр түвшинд явуулах зорилготой зохион байгуулагдаж, нийт 100 гаруй хамгаалалтын ажилтан 6 багт хуваагдан өрсөлдсөн байна.
“МАРШ ТАКТИК-2017” энэ удаагийн тэмцээн нь Худалдаа Хөгжлийн Банкны хамгаалалт, аюулгүй байдлын ажлыг илүү боловсронгуй болгох чиглэлийг баримтлан, багийн ажиллагаанд тулгуурласан дасгал нормативыг гүйцэтгэх, албаны ур чадвар, тусгай бэлтгэлийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрсөн юм.