Оросын холбооны улсын эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар Олон улсын тамхины хяналтын суурь конвенцийн зарчмыг Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх, санал солилцох зорилгоор манай улсад ирээд байна.
“Монгол Улсад 2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хууль олон улсын конвенцид нийцсэн сайн хууль байсан. Харин 2015 онд зарим баар, ресторан гэх мэт газруудад тусгай тамхины өрөөтэй байхаар өөрчлөлт оруулсан байна. Монгол Улс тамхины хяналтын тал дээр яг зөв замаараа явж байна. Тиймээс ч тамхины татварыг нэмэх бодлого баримталж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна” хэмээн ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре ярилаа.
ОХУ-ын хувьд тамхины хэрэглээг бууруулахад татварын хатуу бодлогыг барьсан нь хамгийн зөв арга гэдгийг мөн хэлж байлаа.
ОХУ-ын мэргэжилтнүүдийн хувьд өөрийн орны туршлагаас хуваалцаж, тухайн асуудлаар холбогдох албаны хүмүүст дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйлд тамхи орж байдаг бөгөөд манай улсын 15-16 насны иргэний 27,1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байна.
Түүнчлэн манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл нас баралтын үндсэн шалтгаан болж , сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж , нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барж байна гэжээ.
Г.Ариунзул