Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Монголын багийн ахлагч, Монголын тусгай олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзоригтой уулзаж ярилцлаа.
-Монгол Улсын баг тамирчид Австри улсад зохиогдох тусгай өвлийн олимпод анх удаа оролцохоор өнөөдөр эх орноосоо мордож байна. Юун түрүүнд та бүхэнд амжилт хүсье?
-Баярлалаа. Тусгай олимп гэхээр паралимптэй хүмүүс андуурдаг. Special олимп буюу тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучууд өрсөлддөг юм. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн ялгаварлан гадуурхаж эсвэл өрөвдөж харьцдаг. Энгийн хүмүүсээс тэдний ялгаатай чадварыг хөгжүүлж урамшуулж байх үүднээс энэхүү олимпийн наадмыг анх санаачилсан.
1968 оны долдугаар сард АНУ Чикаго хотноо энэхүү хөдөлгөөн үүсч дэлхий даяар түгэж улс орнууд нэгдсээр хүмүүнлэгийн том хөдөлгөөн болчихоод байгаа юм. Тусгай олимп нь дөрвөн жил тутам өвлийн болон зуны олимп зохион байгуулагддаг.
-Манай улсын хувьд энэ удаагийн өвлийн наадамд анх удаа албан ёсоор оролцож байгаа?
-Тийм ээ. Монгол Улсын хувьд гурван жилийн өмнө Олон улсын тусгай олимпийн хорооны албан ёсны гишүүнээр элссэн. Хоёр жилийн өмнө Лос Анжелес хотноо тусгай зуны олимпийн наадамд 14 тамирчин амжилттай оролцож дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.
2013 оны БНСУ-ын Пёнчаны өвлийн олимпийн наадамд урилгаар оролцсон. Тухайн үед албан ёсоор гишүүнээр элсээгүй ажиглагчийн байр суурьтай байсан юм. 2013 оны өвлийн олимпийн наадмын цанын гуталтай гүйлтийн төрөлд Г.Элбэгзаяа мөнгөн медаль хүртэж байлаа.
Зохион байгуулагчдын зүгээс таатай мэдээлэл бидэнд ирүүлсэн. Өвлийн олимпийн нээлтийн үеэр зохион байгуулагч Австри улсын араас Монгол Улсын баг тамирчид алхаж магадгүй байна. Албан ёсоор анх удаа олимпийн наадамд оролцож байгаа учраас бидэнд ингэж хүндлэлтэй хандаж байгаа юм шиг байна.
-Зуны наадмаас олимпийн аваргатай болсон учраас өвлийн наадамд алтан медаль хүртэх хүсэлтэй байгаа байх?
-Баг тамирчид маань 63, 118 дугаар сургуулийн хүүхдүүд байгаа. Өвлийн спортын хувьд техник хэрэгсэл , бэлтгэл хийх талбай гээд зардал өндөртэй. Манай хүүхдүүдийн хувьд тусгай сургуульд суралцдаг, амьжиргааны түвшний хувьд ч боломжийн бус. Оролцож байгаа хүүхдүүд улсын аваргад түрүүлж медаль авсан туршлагатай хүүхдүүд.
Хүүхдүүд минь анх удаа гадаад хилийн дээс алхахдаа ийм гоё олимпийн наадамд оролцож байгаад өмнөөс нь баяртай байна. Мэдээж баг хамт олноороо том амжилт гаргаад олон медальтай эх орондоо ирэхийг хүсч байна. Хүүхдүүдэд минь дурсамж дүүрэн, аюулгүй аялал байгаасай гэж давхар хүсч байна.
-Олимпийн өмнө сорил тэмцээн болж хүүхдүүдийг ижил түвшинд нь өрсөлдүүлдэг онцлогтой юм билээ?
-Тийм ээ. Олимпийн хувьд уралдаан тэмцээнд медалийн төлөө өрсөлдөнө. Гэхдээ энэхүү олимпийн наадмын туйлын зорилго нь өрсөлдөөн биш. Хүүхдүүдийг л нийгэм хүлээж аваад тэд спортоор дамжиж найз нөхөд болж хамтдаа байх нь чухал. 10 настай аутизмтэй хүүхдийн чадвар 17 настай дауны синдромтой хүүхэдтэй өрсөлдөх нь ойролцоо төвшнийх байх боломжтой. Тэмцээний өмнө сорилго тэмцээн болдог. Ингээд тамирчдыг түвшингөөр нь ангиллаж хооронд нь өрсөлдүүлдэг.
-Зохион байгуулагчдын зүгээс оролцогч тамирчдад ямар шалгуур тавьдаг юм бол?
-Олимпийн тосгонд бие дааж байх чадвартай, асран хамгаалагчгүйгээр байх хүүхэд байх ёстой.
-Энэ удаагийн олимпийн наадмын онцлогуудын талаар зохион байгуулагчдын зүгээс ямар мэдээлэл өгч байгаа вэ?
-Тусгай олимп үүсч хөгжсөний 50 жилийн ой тохиож байгаа. Харахад олимп боловч гол зорилго нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, спорт хүмүүжил, нийгэмшилтэй холбоотой бүхий л зүйлийг багтаасан хүмүүнлэгийн хөдөлгөөн. Тэр ч утгаараа тэмцээн уралдаанаас гадна бяцхан тамирчин хөтөлбөр, бүх тамирчдыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах, хүний эрхийн талаар олон улсын томоохон хурал зөвлөгөөн болно.
-Өвлийн олимпийн наадамд эрх авсан 2700 хүүхэд, залуучууд өрсөлдөнө. Энэ тооноос харахаар дэлхийн даяар спортоор хичээллэдэг оюуны бэрхшээлтэй тамирчдын тоо өндөр байх нь ээ?
-Дэлхийд оюуны бэрхшээлтэй 200 сая хүн бий. Тусгай олимпийн хороонд бүртгэлтэй 5 сая хүүхэд залуучууд насанд хүрэгчид спортоор хичээллэдэг. Үүнээс харахаар улс орнуудын тусгай олимпийн хороонд хийх ажил маш их бий. Манай байгууллагын хувьд ч маш идэвхтэй ажиллаж байгаа. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдээс эцэг эх нь санаа зовдог, гэртээ байлгадаг, нуудаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ байдлаас ангижирч гадуур дагуулж явдаг, спортоор хичээллүүлдэг болчихсон.
-Олон улсын тусгай олимпийн хорооноос ямар дэмжлэг тусламж үзүүлдэг вэ?
-Монгол Улсын Олон улсын тусгай олимпийн хорооны Зүүн Азийн бүсэд хамрагддаг. Монгол Улс шинэ гишүүн байгууллага учраас хоёр дахь жилдээ тусламж авч байгаа. Үүний хажуугаар Монголын тусгай хорооны удирдлага, гишүүд өөрсдөө төсөл хөтөлбөр бичиж санхүүгийн асуудлаа шийдэж ирсэн.
Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчдын зардал мөнгийг хариуцах нь манай хороонд хамаардаг. Олон улсын дүрмээрээ оролцож буй тамирчин, ар гэрийнхнээс мөнгө гаргахыг хориглодог. Өөрөөр хэлбэл ар гэрийнхэнд нь санхүүгийн дарамт огт учруулж болохгүй. Энэ удаагийн олимпийн наадамд явахад Монгол Улсын Засгийн газар, Гоёо компани, М-Си-Эс Кока-Кола компани, Голомт банк, Тесо корпораци, Сүү ХК, Туркиш Эйрлайнс гээд маш олон байгууллагууд тусалж дэмжиж байгаад баяртай байна.