Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл

А.Мишээл GoGo.mn

2017-03-14 16:20 GMT+8

Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна.

Үүнд :

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд:

  1. Хүү бууруулах зээл /12 сар/
  2. Богино хугацаатай зээл / 12 сар/
  3. Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/

ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛ:

Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийгхүү бууруулах зээл гэнэ.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Нөхцөл:

Хүү бууруулах
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа: / сараар/

Цалин, тэтгэвэр, малчны зээлийн дуусах хугацаагаар. / дээд хэмжээ 12 сар хүртэл/

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө.

БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ:

Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ.

Нөхцөл: Богино хугацаат
Хүү: 5%
Хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж: Жилд 2 хүртэл удаа
Хугацаа:/ сараар/ 12 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй.

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ:

Оюутансургалтын төлбөрийн зориулалтаар авсан,сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ.

Нөхцөл: Урт хугацаат
Хүү 5%
Хэмжээ Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Давтамж Жилд 2 хүртэл удаа
Хугацаа/ сараар/ 120 сар хүртэл

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ:

Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна.Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө.

Нэмэлт мэдээлэл:

  • Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;
  • Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;
  • Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
  • Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;
  • Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;
  • “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.

Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:

Хаан банк: https://www.khanbank.com/mn/857

Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6

Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/student-loan

Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070

Төрийн банк: https://www.statebank.mn/w/mn/m589

Капитал банк

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 959 санал өгсөн байна.

Дээшээ