МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж буй сэдэв.
Энэ талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад бүх сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой. 2016 оны сонгуулиар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх хууль бус тодорхойлолтыг цагдаагийн байгууллагаас өгсөн. Хууль бус тодорхойлолт гэдгийг Улсын Дээд шүүхээс тогтоосон. АТГ, цагдаагийн байгууллага нэг намын даргыг сонгуульд оролцуулахгүй нь тулд хуйвалдаж байна” гэв.
МАХН хуульд заасан шалгуурыг хангасан хүнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгийг хэллээ.
Түүнчлэн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл тархсан тухайд “С.Ганбаатар манай намын гишүүн биш. Намд элсэх өргөдлөө өгөөгүй. Намын гишүүн бус хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай ойлголт байхгүй” гэлээ.