Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд Австри улсад энэ сарын 14-25-нд болно.
Монголын баг тамирчид өвлийн олимпийн наадамд анх удаа албан ёсоор оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон.
Монгол Улсаа төлөөлөн 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд өрсөлдөнө.
Бөмбөгтэй хоккейн төрөлд өрсөлдөх Монголын баг тамирчдын мэдээллийг хүргэе. Хоккейн багт 63 дугаар сургууль, 118 дугаар сургуулийн төлөөлөл болсон 10 тамирчин багтсан.
63 дугаар сургуулийн бөмбөгтэй хоккейн баг нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны УАШТ-ээс алтан медаль тус тус хүртжээ.
Бөмбөгтэй хоккейн багийн дасгалжуулагч Э.Асралт "Манай багийн хувьд жил гаруйн хугацаанд бэлтгэл хийсэн. Дугуйланд маань 20 гаруй хүүхэд хамрагдаж хоёр баг болон хуваагдаж хичээллэдэг. Хүүхдүүд минь улсын аварга шалгаруулах тэмцээн, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд л өрсөлдөж байснаас өөрөөр гадагшаа тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Тийм учраас өрсөлдөгч баг тамирчдынхаа талаар мэдээлэл судалгаа бол алга. Ямар ч гэсэн хүүхдүүд минь энэ удаагийн олимпийн наадамд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэв.
Үндсэн тоглогчид:
- 63 дугаар сургуулийн 9а анги Ч.Батбилэг
- 63 дугаар сургуулийн 6б анги О.Гантөр
- 63 дугаар сургуулийн 8в анги Д.Төгөлдөр
- 63 дугаар сургуулийн 7б анги Д.Чинзориг
- 63 дугаар сургуулийн 6б анги О.Отгонбаяр
- 63 дугаар сургуулийн 6а анги Э.Өсөхнэмэх
Дэмжин тоглогч
- 63 дугаар сургуулийн 8в анги А.Нямпүрэв
- 63 дугаар сургуулийн 9а анги М.Түмэнбаяр
- 118 дугаар сургуулийн 11а анги Б.Эрдэнэбаяр
- 118 дугаар сургуулийн 11б анги Г.Отгонбаяр