Тансаг хэрэглээний гар утас үйлдвэрлэгч Vertu-г Туркийн баян бизнесмен 61 сая ам. доллароор худалдан авчээ. Энгийнээр бол Хакан Узан гэх эрхэм дундаж үнэтэй 10 мянган ширхэг Vertu худалдан авах мөнгөөр компанийг тэр чигт нь эзэмших болсон гэсэн үг.
Их Британид төвтэй гар утас үйлдвэрлэгч Vertu ийнхүү 2012 онд Nokia-аас салснаас хойш гурав дахь эзнийхээ гарт орж байна. Саяхныг хүртэл Хятадын Godin Holdings-ийн эзэмшилд байсан Vertu-ийн нэг гар утас дунджаар 6000 ам. долларын үнэтэй байдаг.
Утасны их бие нь матрын арьс, алт, алмаз мэтийн чамин зүйлсээс бүрддэг, тусгай үйлчилгээ дагалддаг зэргээс бусдаар Vertu-ийн гар утаснууд бусдаас ялгарах зүйлгүй.
Тийм ч учраас компани 2014 онд 53 сая фунт стерлингийн алдагдалтай ажиллажээ. Гэхдээ компанийг худалдан авсан Узан “Vertu бол хүчирхэг брэнд. Зах зээлд өөрийн бүх нөөц бололцоогоо ашиглан, амжилтад хүрэхэд миний оруулж буй хөрөнгө оруулалт хэрэг болж магадгүй гэж бодож байна” гэсэн юм.
Эх сурвалж: TechCrunch