Дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хийж, урд хөршөөс хямд үнээр нийлүүлдэг, хууль бус үйлдлийг илрүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газар хоёр дахь удаа аян зохион байгуулжээ.
Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн аянаар илэрсэн зөрчлийн талаар Гаалийн хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч О.Мөнхзултай ярилцлаа.
-Монголын гаалийн байгууллага дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орон тул тус байгууллагаас зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Өнгөрсөн сард хоёр долоо хоногийн хугацаатай, оюуны өмчийн эрхийг хамгаалах, оюуны өмчийн зөрчилтэй барааны тээврийг зогсоох зорилгоор Зүүн Өмнөд Азийн бүсийн орнууд ажиллагаа зохион байгуулсан юм. Хуурамч буюу оюуны өмчийн эрхэд хамаарах барааны зөрчлийг илрүүлэх нь энэ аяны гол зорилго байв.
Манай улсад өмнөд хөршөөс ийм төрлийн барааг нэвтрүүлэх магадлал өндөр байдаг тул бид Замын-Үүдийн боомтыг сонгон ажилласан. Өнгөрсөн сарын 16-нд 7367 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн машинд 6 ширхэг, 17-ны өдөр 3993ДГА улсын дугаартай УАЗ469 маркын машинд 7 ширхэг оюуны өмчийн эрхийн зөрчилтэй бараа болох хивсэнцэр саатуулсан.
-Энэ аяны хүрээнд гаалиар нэвтэрсэн бүх төрлийн бараанд үзлэг, шалгалт хийв үү. Эсвэл тодорхой тогтоосон бүлгийн барааг л сонгон шалгасан уу?
-Бид хүүхдийн тоглоом, гоо сайхны бараа, машины сэлбэг хэрэгсэл гэсэн тодорхой нэр төрлийн барааг шалгасан.
Дотоодын оюуны өмчийн газарт бүртгүүлээгүй бол бид тухайн ААН-ийн эрхийг хамгаалах боломжгүй.
Гаалийн тухай хуулийн 264 дүгээр зүйл, Оюуны өмчийн газар болон Гаалийн ерөнхий газрын дарга нарын 2009 онд хамтарч гаргасан тушаал бий. Эдгээрт оюуны өмчөө хамгаалуулах ААН эхлээд Монгол Улсын Оюуны өмчийн газарт бүртгүүлэн, тус газраас гэрчилгээ авсан байх ёстой. Үүний дараа Гаалийн байгууллагад хандан, гаднаас манай оюуны өмчийн эрхэд хамаарсан, хуурамч барааг хил нэвтрүүлэлгүй, бидний ашигт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй үйлдлийг таслан зогсооно уу, энэ талаар мэдэгдэнэ үү хэмээн бидэнд ханддаг.

Хил дээр ажилладаг байцаагчид бүх барааг жинхэнэ, хуурамч гэж таньж ялгаж чадахгүй. Иймд бидэнд хүсэлтээ гаргасан ААН ялгааг тодорхой заан, бидэнд ирүүлдэг. Жишээ нь 12 хуудастай дэвтрийг Монголд үйлдвэрлэж байхад урд дуурайлган хийгээд, энд борлуулж эхэлсэн. Иймд эрх эзэмшигч нь бидэнд албан бичгээр хандан, хуурамч барааг хил дээр саатуулж өгнө үү гэдгээ илэрхийлсэн юм. Хэрэв жинхэнэ, хуурамчийг нь ялгахгүй ижил байвал байцаагч эрх эзэмшигчийг дууддаг. Хуурамч бараа гэдгийг нь тогтоовол устгалд оруулах, буцаан хилээр гаргах, хуурамч логог арилган худалдах эсэхийг мөн л эрх эзэмшигч өөрөө шийддэг. Олон улсын туршлагыг харахад голдуу устгалд оруулдаг.
-Та бүхэнд дотоодын хэчнээн ААН оюуны өмчөө хамгаалуулахаар хандсан бэ?
-“Эрдэнэт хивс” компани хандсан. Тэд загвар бүрийнхээ өнгөт зургийг илгээн, хуурамч хивсийг таних тэмдгийг нэг бүрчлэн зааж өгдөг. Замын-Үүдэд тус компанийн мэргэжилтэн ирж, сургалт зохион байгуулаа. Мөн “Монгол базальт”, “Улаанбаатар принт”, утаагүй зуух үйлдвэрлэдэг “Нүүдэл” зэрэг цөөн ААН бидэнд хандсан.
-Замын-Үүдийн гаалийн байцаагчдын илрүүлсэн, хуурамч хивснүүдийг яах вэ?
-Эрх эзэмшигч буюу "Эрдэнэт хивс" компани буцаан тээвэрлэхээр шийдсэн.
Ирландаас нэг компани дарс, виски импортолж байтал өөр нэг компани яг адилхан брэндийг АНУ-аас импортолж эхэлсэн юм билээ. Гэтэл гаалийг буруутган, хил нэвтрүүлэхгүй ёсгүй байсан гэж үздэг.
Нэг зүйл онцлоход Монгол бол импортын орон. Маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авдаг. Гадаад худалдаа эрхлэгчид аль нэг брэндийг оруулж ирэхдээ зөвхөн манай компанид нийлүүлнэ гэх нөхцөл бүхий гэрээг гадаад дахь ханган нийлүүлэгчтэйгээ хийдэг. Монголын өөр компанид битгий нийлүүлээч гэдэг. Гэтэл өнөө брэндийг нь Б гэх хоёр дахь компани хилээр нэвтрүүлэх гэхээр А компани зөвхөн бид л албан ёсны дистрибютер гэдэг.
Энэ тохиолдолд гааль Б компанийн барааг саатуулах эрхгүй. Өрсөлдөөний тухай хуулиар энэ нь хориотой. GP зай хураагуур, Кенгуру гутлын тос импортлогчдын дунд ийм маргаан үүссэн юм. Хуурамч биш л бол бид аль алиных нь барааг хилээр нэвтрүүлэх үүрэгтэй. Ирландаас нэг компани дарс, виски импортолж байтал өөр нэг компани яг адилхан брэндийг АНУ-аас импортолж эхэлсэн юм билээ. Гэтэл гаалийг буруутган, хил нэвтрүүлэхгүй ёсгүй байсан гэж үздэг. ОХУ-аас “Улаан малгайт” гэх мэт том чихэр импортолдог компани байхад яг адилхан чихрийг Украинаас оруулж ирсэн байх жишээтэй. Гэтэл гадаад худалдаа эрхлэгчид өрсөлдөгч компаниудаа оюуны өмч зөрчлөө гэж буруутган, бидэнд хандах нь элбэг. Автомашины сэлбэг хэрэгсэл, чимэглэл нийлүүлдэг компаниудын дунд мөн ийм маргаан гарсан.
Сүүлийн үед хуульчид оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах нь түгээмэл болсон. UGG, LV зэрэг брэндүүд гаалийн байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө талаарх мэдээллийг ирүүлдэг. Хэрэв эдгээр брэндийн хуурамч барааг хилээр нэвтрүүлэхийг завдвал байцаагч юун түрүүнд итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь ханддаг юм. Энэ нь их зөв жишиг. Албан ёсны эрхтэй, гадаад худалдаа эрхлэгчид энэ дагуу гаалийн байгууллагатай хамтран ажиллавал оюуны өмчийн эрхээ хамгаалуулж чадна.
Эдгээр төлөөлөгчид өөрсдөө ч бидэнд хандах нь бий. Манай бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэн, зах дээр хямд үнээр борлуулж байсан тул дахин хилээр нэвтрүүлэхгүй байхад анхаарна уу гэдэг. Энэ тохиолдолд байцаагч анхааралдаа авна гэсэн үг.
Ер нь бол манай улсын гаалийн хяналт эрсдэлд суурилдаг. Хилээр нэвтрүүлж буй бүх барааг шалгадаггүй. Угаас энэ нь боломжгүй. Байцаагч өөрийн мэдрэмж, мэдээлэл, хяналтын төлөвийн дагуу шалгадаг. Бичиг баримтын шалгалт хийгээд явуулдаг тохиолдол ч бий.
-Хоёр дахь аяны хугацаанд хэчнээн зөрчил илэрсэн бэ?
-Дотоодын үйлдвэрлэгчдийн эрхийг зөрчсөн нь ил болсноос гадна Японы Shiseido брэндийн, нүүрний маскийг хуурамчаар үйлдвэрлэн нэвтрүүлэх гэж байхад саатуулсан. Бид аяныхаа тайланг Дэлхийн гаалийн байгууллага руу удахгүй илгээнэ. Тэгэхээр Японы гаалийн байгууллага өөрийн улсын үйлдвэрлэгч болох Shiseido-д бидний явуулсан мэдээллийг дамжуулах замаар бүс нутгийн орнууд хамтран ажиллах юм. Аяныг дүгнэх хурал тавдугаар сард Японд болно.
-Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийг нь урд хөршөөс дуурайлган нийлүүлдэг талаар гомдоллодог.
-Оймс үйлдвэрлэгчдэд мөн ийм хүндрэл тохиолддог. Гэвч эдгээр компаниуд хамгийн түрүүнд Оюуны өмчийн газарт бараагаа бүртгүүлэх ёстойг дээр дурдсан. Үүний тулд өөрсдийн барааны таних тэмдэг, онцлох шинж тэмдгийг маш тодорхой заах учиртай. Бидэнд дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниас хандсан тохиолдол одоогоор алга байна.
-Танд баярлалаа.