“Энх төрөхүй” төрийн бус байгууллагын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэнтэй жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтын ач холбогдол энэ үед эмэгтэйчүүд юуг анхаарах ёстой талаар ярилцлаа.
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан сургалтын төвийг яагаад байгуулах болсон бэ. Энэ түүхээсээ хуваалцахгүй юу?
-Манай төрийн бус байгууллага жирэмсний йог, төрөхийн өмнөх болон хосын сургалтыг явуулдаг. Төрөхийн өмнөх сургалтаар нярай хүүхдээ асарч сувилах, хөхөөр хооллох, төрөхөд бэлтгэх, төрсний дараа биеэ хэрхэн авч явах талаар багцалсан сургалт явагддаг.
Би 1987 онд Анагаах ухааны их сургуулийг эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгссөн. Эмч хүний хувьд өвдсөн үедээ эмчид ханддаг буруу дадлыг өөрчилж, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл аж төрөхөд нь эмэгтэйчүүдэд тус дэм болохыг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн эрүүл Монгол иргэнийг хэвлийд байх цагаас нь төрөх хүртэл нь төлөвшүүлэх, жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх сургалтын төвтэй болохоор зорьсон. Зорилго минь ч биелж, 2010 онд “Энх төрөхүй” ТББ-гаа байгуулсан.
Хүндрэлгүй төрөхийн тулд зөв дүлж, амьсгалж сурсан байх шаардлагатай
Хүний хамгийн дээд эрдэнэ бол эрүүл мэнд гэдэг. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс манай төв жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгай хөтөлбөрөөр эрүүл мэндийн сургалтаа явуулдаг.
-Эмэгтэйчүүд төрөхийнхөө өмнө жирэмсний сургалтад тэр бүр хамрагдаж чаддаггүй шүү дээ. Төрөхөөр эмнэлэгт очихынхоо өмнө бүсгүйчүүд юуг мэдэж авсан байх ёстой юм бол?
-Хүндрэлгүй төрөхийн тулд зөв дүлж, амьсгалж сурсан байх шаардлагатай. Мөн төрсний дараа нярайн асаргаа маш чухал байдаг. Тиймээс нярайн асаргаа сурсан байх шаардлагатай гэсэн үг. Төрөхийн өмнөх сургалтад хамрагдсанаар санаа зовох зүйлгүй энхрий үрээ өлгийдөн авах боломжтой.
Энэ сургалтад жирэмсний долоон сартайгаас буюу 28 долоо хоногтойгоос эхлэн хамрагдана. Төрөхийн өмнөх сэтгэл зүй, хөхөөр хооллох, нярайн арчилгаа, төрсний дараах амьдралд хэрхэн бэлтгэх, аавуудын сэтгэл зүй, жирэмсэн эхчүүдийн зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээ гэсэн сэдвээр сургалт явагдана.
-Жирэмсэн эмэгтэйчүүд йогийн дасгал хийснээр хүндрэлгүй төрөх боломжтой талаар уншиж байсан юм байна. Үүний ач тусын талаар та юу хэлэх вэ?
-Жирэмсний дөрвөн сартайгаас төрөх хүртлээ жирэмсний йогоор хичээллэхэд тохиромжтой. Жирэмсэн үед хэвлийн холбоосууд сулрах, сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт олон өөрчлөлт эмэгтэйчүүдийн биед гардаг. Жирэмсний йогоор хичээллэснээр булчингийн үе холбоосууд уян хатан болох, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, зүрх болон уушгины үйл ажиллагаа сайжрах гэх мэт маш олон эерэг нөлөөтэй. Мөн жин хэт их нэмэх, толгой өвдөх, өтгөн хатах, булчин шөрмөс зангирах, ядрах, сэтгэл санаа тавгүйтэх, нойргүйдэх, нуруу чилж өвдөх зэргээс урьдчилан сэргийлдэг.
-Сүүлийн үед тонустай гэх шалтгаанаар жирэмсэн эмэгтэйчүүд хэвтрийн дэглэм сахих нь их байх шиг. Ийм тохиолдолд жирэмсний йог хийж болох уу?
-Хүнийг сэтгэлийн амьтан гэдэг. Тонустай гэж өөрийгөө сэтгэл санаагаар унагаж хэвтэхийн оронд өөрт тохирсон хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж сэтгэл санаагаа тайвшруулах хэрэгтэй.
Элгийг жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй
-Эрүүл мэндийн багцалсан сургалтдаа зөв хооллолтын зөвөлгөөг багтаасан байсан. Бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг зарим нэг бүтээгдэхүүн жирэмсэн эхчүүд хэрэглэхээс болгоомжлох хүнсэнд орсон байгааг ажиглалаа. Тэгвэл жирэмсэн эхчүүд хэрэглэхээс болгоомжлох хүнсэнд ямар бүтээгдэхүүнүүд ордог вэ?
-Жирэмсэн гээд гарт тааралдсан болгоноо идэж болохгүй. Жирэмсэн эхийн хэрэглэж байгаа хүнс шим тэжээлээр баялаг байж хэвлийд байгаа хүүхэд эрүүл өсч, торнино. Бидний тэр бүр сайн мэддэггүй өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс жирэмсэн эхчүүд болгоомжлох хэрэгтэй. Үүнд:
- Цагаан идээ эрүүл мэндэд сайн гээд бяслагийг идэх тохиолдол байдаг. Гэвч уг бүтээгдэхүүнийг сүүгээр хийдэг ба бяслаг шахах процесс нь сүүг урвалд оруулснаар бие давхар эмэгтэйн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг. Түүнчлэн ариутгаагүй сүүгээр шахсан бяслаг нь урагт хүнсээр дамжин элдэв нянг дамжуулах эрсдэлтэй.
- Кофе их хэмжээгээр ууж болохгүй. Нэг аяга кофенд ойролцоогоор 95-105 мл кофеин агуулагддаг. Өдөрт 200 мл буюу түүнээс дээш кофеины агууламжтай кофе хэрэглэхэд таны хүүхдийн зүрх судасны үйл ажиллагаа доголддог гэдгийг анхаараарай.
- Өндгийг түүхий эсвэл хагас түүхий маягаар шарж идэх нь муу. Түүхий өндгөнд агуулагдах эрдэс бодис нь жирэмсэн эхэд хордлого өгөх эсвэл жирэмсний хордлогыг даамжруулах аюултай. Улмаар эхийн хэвлий дэх ургийн усны бүтцийг өөрчилж усгүйжүүлэх хор нөлөөтэй.
- Боловсруулсан махан бүтээгдэхүүн нь махыг боловсруулж удаан хугацаанд тэр байдлыг нь хадгалахын тулд химийн бодисыг бага хэмжээгээр ашигладаг. Жирэмсэн үед эдгээр махан бүтээгдэхүүнийг байнга хэрэглэсэн бол ургийн гаж өсөлт, зулбалт тэр байтугай амьгүй ураг төрөх магадлал өндөр.
- Далайн гаралтай хүнс, загасны мах нь хүний биед нэн хэрэгтэй эрдэс, омега хүчил агуулдаг. Мөн загасны мах нь тодорхой хэмжээний мөнгөн ус агуулдаг бөгөөд уг мөнгөн усны хэмжээ жирийн хүнд хор нөлөөгүй харин ч эрүүл мэндэд сайн боловч бяцхан ургийн хувьд уг хэмжээ хэт ихдэх ба ургийн мэдрэлийн системд нөлөөлөх хор нөлөөтэй юм.
- Элгийг жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямар ч малын элэг болон элэгний нухаш, зайдаснаас татгалзаарай. Учир нь элэг маш их хэмжээний А витамин агуулдаг. А витамины илүүдэл нь урагт гаж өсөлтийг бий болгодог.
- Жирэмсэн үед архины хэрэглээг бүрэн хязгаарлах хэрэгтэй. Архин дахь спирт хүүхдийн цусны эргэлтэд шууд орж бүх биеэр эргэлдэнэ. Архи бол хүнс. Тиймээс жирэмсэн эхчүүд архи огт хэрэглэж болохгүй гэсэн үг. Архи нь хүүхдийн өсөлт, бойжилтыг зогсоодог.
-Зориулалтын хиймэл гэдэс зүүсэн аав нар жирэмсэн эхнэрийнхээ ямар ачаалалтай байдгийг их сайн ойлгодог гэсэн. Хосын сургалтад хамрагдахын ач холбогдол юу вэ?
-Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг шүү дээ. Хүүхэд гэдэг бурхны бүтээл эцэг, эхийн агуу хайраас бий болдог. Үр удмаа үлдээх нь байгалийн жам. Тиймээс удам залгах үрээ эрүүл саруул төрүүлж, өсгөх нь эцэг, эхийн хамгийн том үүрэг. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эх, эцэг хоёр хоёулаа эрүүл байх ёстой. Хосын сургалт үнэхээр эерэг энергитэй сургалт болдог. Жирэмсэн эхчүүд дааврын өөрчлөлтөөс болж сэтгэл санаа тогтворгүй, мартамхай болдог. Тиймээс сургалтаас олж авсан мэдлэгээ зуун хувь хэрэгжүүлж чадахгүй байх магадлалтай. Аавууд ээжүүдийн мартсан зүйлсийг сэргээн сануулж, сургалтыг маань илүү үр дүнтэй болгодог.
Би жирэмсэн эмэгтэйчүүдийг хүчилтөрөгчийн коктейл уухыг зөвлөдөггүй
-Монголчууд төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд эрт юм бэлдэхийг цээрлэдэг. Гэтэл жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд хүртэл сургалтад суух хэрэгтэй гэж ярьж байна.
-Ээж болох бэлтгэл үе ерөнхийдөө нэг жил орчим үргэлжилнэ. Хэвлийд тань ураг бүрэлдэж эхэлсэн тэр цагаас эхлэн эх хүн болж байна гэсэн үг. Эмэгтэй хүний бие бүхэлдээ хэвлий дэх үрээ тээхэд бэлтгэгдсэн байдаг. Хэвлий дэх үрээ эрүүл саруул төрүүлэх нь эцэг, эх хоёрын аль, алиных нь үүрэг. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд зөв зохистой хооллох, йогоор хичээллэх, төрөхийн өмнөх сургалтад хамрагдах шаардлагатай. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд төрөхийг нь дөхүүлээд хүүхдийнхээ даавуу, эдлэл хэрэглэлийг бэлтгэдэг үе ард хоцорсон. Жирэмсний 28 долоо хоногтойд хүүхдийн өлгий, даавууг угааж бэлтгэсэн байх хэрэгтэй. Учир нь энэ үе бол дутуу тээлтийн үе бөгөөд төрөх магадлалтай гэсэн үг. Мөн хүүхдэдээ өгөх нэрээ ч бодож олсон байх хэрэгтэй болов уу.
-Агаарын бохирдлоос хэвлийд байгаа хүүхдээ хэрхэн хамгаалах вэ? Хүйтний улиралд жирэмсэн эмэгтэйчүүдийг хүчилтөрөгчийн коктейл уухыг зөвлөдөг ч зарим тохиолдолд муу нөлөөтэй гэх нь ч бий.
-Би жирэмсэн эмэгтэйчүүдийг хүчилтөрөгчийн коктейл уухыг зөвлөдөггүй. Уушги бол хүний амьсгалах эрхтэн. Агаар мандалд байгаа хүчилтөрөгчөөр хангалттай амьсгалж байж хүүхдэдээ хэрэгцээтэй хүчилтөрөгчийг өгч чадна гэсэн үг. Долоо хоногт 2-3 удаа цэвэр агаарт гарч эрүүл хүчилтөрөгчөөр амьсгалах нь түүхий өндгөөр найруулсан зохиомол хүчилтөрөгчөөс илүү биед тустай. Өндөг бол жирэмсэн эхчүүдийн болгоомжлох ёстой хүнсний нэг учраас түүхийгээр нь хэрэглэх эрсдэлтэй.
-Хүүхэд хэвлийд байх цагаасаа эхлэн хорвоотой танилцаж эхэлдэг. Хүүхдийг хэвлийд байхад оюун санааг нь хэрхэн хөгжүүлэх талаар сургалтыг танай төвөөс явуулдаг гэж сонссон. Яагаад энэхүү сургалтыг хөтөлбөртөө нэмж оруулсан бэ?
-Эхийн хэвлийд эр бэлгийн эс, эм бэлгийн эстэй нийлсэн өдрөөс эхлэн хүний амьдралын эхлэл тавигддаг. Эхийнхээ хэвлийд байх хугацаанд хүүхэд ямар хүн болох төлөвшлөө бүрэн гүйцэд олж авдаг. Хүүхдийг хэвлийд байхад нь байнга ярьж, дуу дуулж өгч, сонгодог намуухан эгшигтэй дуу сонсгоход хүүхдийн тархинд хэдэн мянган эс шинээр бий болж оюун санааны хувьд өндөр чадамжтай болдог гэсэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн арга байдаг. Хүүхэд 0-2 насандаа бие хүн болж төлөвших бүхий л төлөвшлөө олж авсан байдаг.
-Төрөхийн өмнөх сургалтад суусан болон суугаагүй эхчүүдийн хооронд ямар ялгаа байдаг вэ?
-Сургалтад суусан болон суугаагүй эхчүүдийн хооронд асар их ялгаа бий. Сургалтад суусан эхчүүд хөхний толгой хагарах, хөх зангирах гэх мэт наад захын асуудлуудыг хялбархан даваад гарчихдаг.
-Төрсний дараа ээжүүдэд олон асуудал тулгарч улмаар бухимдалд өртөг шүү дээ. Төрсний дараах амьдралд хэрхэн бэлтгэх талаар ярьж өгнө үү?
-Төрөхийн өмнөх сургалт болон йогийн хичээлд суусан эхчүүд сэтгэл санааны гутралд өртөх нь бага байдаг. Жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн йогоор хичээллэн бие, сэтгэлээ төрөхөд бэлтгэж эхлэх хэрэгтэй. Жирэмсэн байх үеийн төлөвлөгөө боловсруулахыг эхчүүдэд зөвлөдөг. Жирэмсний төлөвлөгөө гэдэг нь хэвлийд тань бойжиж байгаа үрээ есөн сарын хугацаанд хэрхэн төлөвшүүлэх, ямар нэр өгөхөөр төлөвлөхийг хэлнэ.
-Тэгвэл төрсний дараа хэзээнээс дасгал хөдөлгөөн хийж болох вэ?
-Хүндрэлгүй төрсөн бол дасгалыг төрсний дараагаас шууд хийж болно. Жирэмсэн үед цус өтгөрдөг учраас төрсөн даруйдаа дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай гэсэн үг. Шууд хүнд дасгал хийнэ гэсэн үг биш л дээ. Гэртээ алхах, аарцагны булчингаа чангалах зэрэг хөнгөхөн дасгалаар эхэлнэ. Аарцагны булчин чангалах дасгалыг оёдолтой төрсөн бүсгүйчүүд ч хийж болно. Оёдолтой төрсөн бүсгүйчүүд хөнгөн энэ дасгалыг хийснээр оёдол нь хурдан эдгэрнэ. Энгийн дасгалыг шууд хийж болно. Харин хүнд элемэнттэй, сунгалтын дасгалыг төрсний дараа шууд хийж болохгүй.
-Эмэгтэй хүн бүрийн санааг зовоодог асуудлуудын нэг бол яахын аргагүй илүүдэл жин байдаг. Жирэмсэн үед хэр их жин нэмбэл хэвийн гэж тооцдог вэ?
-Европ бүсгүйчүүдийн хувьд 10-12 кг нэмсэн байхад хэвийн гэж үздэг. Харин Ази бүсгүйчүүд жижигхэн биетэй учир 6-8 кг нэмэхэд хэвийн жинд тооцогддог. Жирэмсний хугацаанд 10 кг-аас дээш жин нэмбэл дараах шинж тэмдгүүд илэрдэг. Хавагнах, цусны даралт ихсэх долоо хоногт 500 граммаас дээш жин нэмэгдэх гэх мэт. Жирэмсэн эмэгтэй таргалах тусам хүүхдийн биеийн жин нэмэгдэж байдаг. Хүүхдийн жин нэмэгдэж томрох нь булчингийн хөгжилд муугаар нөлөөлж, төрөх үед хүндрэл үүсэх шалтгаан болдог. Жирэмсэн үеийн өөхөн тарга нь хүндрэлтэй төрөх шалтгаан болдог. Умайн агшилт сулрах, дүлэлтэд идэвхгүй болох, төрөлтийн хоёрдугаар үед саатал үүсэх эрсдэлтэй.
Жирэмсэн үеийн таргалалтаас дотоод шүүрлийн үйл ажиллагааны тэнцвэр алдагдаж өөр бусад өвчний суурь тавигдана
Хэвлийд байхдаа хэт таргалсан хүүхдийн булчингийн хөгжил сул байдаг учраас төрсний дараа ч мөн адил булчингийн хөгжилд муугаар нөлөөлж судасны хана агшихдаа сул болдог. Мөн төрсний дараа ч удаан тэнхэрдэг. Хүүхдийн биеийн жин 2.5-3.5 бол хэвийн, 3,5-4,5 кг бол томд тооцогддог. Ургийн жингийн хэтрэл нь хүндрэлтэй төрөх шалтгаан болдог. Хүндрэлтэй төрсөн нярайн амьсгалах чадвар муу байдаг. Жирэмсэн үеийн таргалалтаас дотоод шүүрлийн үйл ажиллагааны тэнцвэр алдагдаж өөр бусад өвчний суурь тавигдана. Жирэмсэн үеийн таргалалт нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний үндэс болдог. Тиймээс жирэмсэн үедээ биеийн жингээ тогтмол хянаж, зөв хооллон, жирэмсний йогоор хичээллэх хэрэгтэй.
-Жирэмсний үед хордлого эмэгтэйчүүдийг маань зовоодог. Энэ үед ямар арга хэмжээ авах ёстой юм бол?
-Жирэмсний эхэн үеийн болон хожуу үеийн хордлого гэж байдаг. Жирэмсний эхэн үеийн хордлого бол таныг жирэмсэн болсны шинж тэмдэг гэж ойлгож болно. Харин хожуу үеийн хордлого бол маш аюултай. Жирэмслэхээс өмнө суурь өвчтэй байсан эхчүүд ихэвчлэн жирэмсний хожуу үеийн хордлогод өртдөг. Тиймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа эхчүүд суурь болон архаг өвчнөө эмчлүүлсний дараа жирэмслэхийг зөвлөж байна.
-Жирэмсэн үед нэмэлт аминдэм уухыг зөвлөдөг. Энэ талаар та юу хэлэх бол?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр жирэмсэн болохоос өмнө нөхөртэйгөө хамт фолийн хүчил 400 мкг-аар гурван сар уух хэрэгтэй. Харин жирэмсэн болсны дараа 800 мкг-аар гурван сар уухад л хангалттай. Фолийн хүчил ууснаар таны хүүхэд нуруу нугасны эмгэг, сэтэрхий уруул, тагнайтай болох, тархины дутуу хөгжилтэй болох зэрэг эрсдлээс сэргийлнэ. Бусад бүх амин дэмүүдийг хоол тэжээлээрээ авна. Жирэмслэлт гэдэг нь өвчин биш биеийн хэвийн үйл ажиллагаа учраас аминдэмийг хамаагүй хэрэглэж болохгүй.
-Жирэмсэн эхчүүдээс гадна жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ сургалтаа хэзээнээс эхлэх вэ?
-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн мөчөөс төрөх хүртлээ жирэмсний сургалт, дасгалаар хичээллээд заншсан байдаг. Тиймээс бид жирэмслэхээр төлөвлөж байгаа болон үргүйдэлтэй эхчүүдэд зориулсан сургалтыг ирэх зунаас явуулахаар төлөвлөж байна.
Б.Цэрэнханд