2017.03.14 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-03-14 18:31 GMT+8

  • Саясанаа компанийн талаарх "Х.Одбаяр: Энд шийдэж болохоор байхад тэнд аваачих шаардлагагүй..." нийтлэлийг энд дарж уншина уу.
  • Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг хүргэлээ.
  • Алдарт "Кихот Ноён" жүжгийг энэ сарын 16-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
  • Х.Баттулга, Б.Баттүшиг нар МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшив
  • Гаалийн байцаагчид урд хөршид дуурайлган үйлдвэрлэсэн, “Эрдэнэт” хивснүүд илрүүлжээ
  • УИХ дахь Монгол-Германы бүлгийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлах үеэр эдийн засгийн хямралын энэ үед төсөв болон хөрөнгө оруулалтын чиглэлээр туслахыг хүссэн байна.
  • "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ эмэгтэй хүний биеийн гоо сайхан, өөртөө итгэх итгэлийг тунхаглах дэлхийн алдарт уран зургуудаас сэдэвлэн орчин үеийн гэрэл зургаар амилуулсан өөр, өөрийн онцлогтой 22 бүтээлийг нэгтгэсэн "Сайхан бие" үзэсгэлэн нээлээ.
  • Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 88 жолоочийг илрүүлсэн байна.
  • Төсвийн тодотголын хуулийн төслийг өргөн барих хугацаа хүлээгдэж байснаас хойшилж байгаад Олон Улсын Валютын Сан хүлээцтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
  • Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзжээ.
  • Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
  • Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой гэв
  • Солонгосын Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан тоглолтыг энэ жилийн дөрөвдүгээр сарын дундаас арваннэгдүгээр сарыг дуустал зохион явуулахаар болжээ.
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэдэд үйлчлэх төвийн танхимд “Хэрэглэгчийн эрхийг дээдэлье” өдөрлөг маргааш болно.
  • Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Монголын багийн ахлагч, Монголын тусгай олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзоригтой уулзаж ярилцсаныг энд дарж уншина уу.
  • Монголын шинэ залуу сонгодог дуучдын нэг болох УДБЭТ-ын дуучин Э.Мөнхтөртэй ярилцсаныг энд дарж уншина уу.
  • Герман улсад мэргэжил эзэмшсэн үе үеийн төлөөлөл энэ сарын 17-ны өдөр Төрийн ордны Их танхимд эх орныхоо хөгжилд, эдийн засгийн хүндрэлээс гаргахад ямар үүрэг, оролцоотой байх талаар чуулахаар болжээ.
  • Э.Эрдэнэжамъян 60 тэрбум төгрөгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ  гэв

  • Улаанбаатар хотод энэ оны хоёрдугаар сард ХДХВ/ДОХ-ийн хоёр тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ-ийн нийт тохиолдол 229 болж байна.
  • Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Хохирогч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа учраас оролцох боломжгүй гэж хүсэлтээ илэрхийлж, шүүх хуралдааныг орхижээ.
  • Сарын дундаж цалингийн хэмжээ 2016 оны IV улирлын байдлаар 942.9 мянган төгрөг болсон байна.
  • Ажилгүй иргэдийн 57 хувийг залуучууд эзэлж байна
  • Австри улсад зохиогдох дэлхийн тусгай өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа дуусгаад өнөөдөр эх орноосоо мордлоо.
  • МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлээс Ж.Батсуурь сайдад шаардлага хүргүүллээ
  • Хонконгийн кино маркетад 100 гаруй монгол бүтээл танилцуулж байна
  • Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгч 90 сая төгрөг хураалгана
  • Гэр хороололд ашиглах эко жорлонгийн шийдлүүдийг танилцуулж байгаа юм. Танилцуулга хийж буй “Ховдтул” ХХК-ийн захирал Д.Басандоржтой ярилцсаныг энд дарж уншина уу.

Дэлхийд

  • АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин нар ирэх сард БНАСАУ-ын асуудлаар уулзахаар төлөвлөсөн байна.
  • Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо зохион байгуулагдсан Энэтхэгийн нээлттэй тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
  • АНУ-ын Бүгд найрамдах намынхны санаачилсан эрүүл мэндийн хуулийн төсөл хэрэгжсэнээр 2018 онд тус улсын 14 сая иргэн эрүүл мэндийн даатгалаа алдах төлөвтэй байна.
  • CNN агентлагийн GPS нэвтрүүлгийн хөтлөгч Фарийд Закариа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг сүүлд гаргасан баримтат кинондоо дэлхийн хамгийн хүчирхэг хүн хэмээн тодорхойлжээ.
  • Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч Intel компани Израйлийн өөрийгөө жолооддог машины технологи үйлдвэрлэгч Mobileye-ийг худалдан авахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
  • Волвериний дүрээр олонд танигдсан жүжигчин Хью Жекманы ярилцлагыг хүргэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ