“Тоастмастерс Монгол” ТББ “Дэлхийн илтгэлийн өдөр”-г хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн 80 орчим оронд нэг өдөр зэрэг зохион байгуулагддаг тус үйл ажиллагааг цахимаар 150 гаруй оронд шууд дамжуулдаг. Олон улсад цацагддаг гэдэг утгаараа бүх үйл ажиллагаа, илтгэлүүд англи хэлээр явуулдаг онцлогтой бөгөөд энэ нь уралдаан биш.
Энэ жил “A voice for a better world” буюу “Илүү сайхан дэлхийг бүтээхэд өргөх миний дуу хоолой” сэдвийн дор явуулна. Өнгөрсөн жил Төрийн ордонд зохиосон үйл ажиллагаанд 30 илтгэгч илтгэлээ танилцуулан, 100 гаруй хүнийг хамарчээ. Өнөөдөр МУИС-ийн I байрны дугуй танхимд 13.00 цагт эхлэх юм.
Гол нь хүн бүрийн дуу хоолой чухал гэдгийг харуулах нь илтгэлийн өдрийн зорилго аж.
Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саямон Гибсон 2014 онд “Дэлхийн илтгэлийн өдөр”-г анхлан санаачилж, үүнээс хойш жил ирэх тусам оролцогчдын тоо, олныг хамрах хүрээ нь өргөсчээ. Амьдралдаа эерэг өөрчлөлт авчрах, бусдад их, бага хэмжээгээр сайн нөлөө үзүүлэх, илүү сайхан орчныг бий болгоход энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр үнэ цэнэтэй. Найман настай бяцхан охиноос 80 настай өвөө ч илтгэлийн өдөрт оролцож, өөрийн санаа бодлоо бусдад хүргэх нь нээлттэй юм байна. Энэ үйл ажиллагаанд илтгэгч болон сонирхогч гэсэн хоёр байдлаар оролцох боломжтой. Энэ жил 25 илтгэгчийг бүртгэжээ. Тэдний хамгийн бага нь арван настай бол хамгийн ахмад илтгэгч 59 настай. Тэд англи хэлний, тодорхой хэмжээний мэдлэгтэй байхыг л шаарддаг байна.
Нэг илтгэгчид 4-5 минутын хугацаа олгох юм. Илтгэлүүдийг Rings.tv болон нийгмийн сүлжээн сайтуудаар шууд дамжуулна. Гол нь хүн бүрийн дуу хоолой чухал гэдгийг харуулах нь илтгэлийн өдрийн зорилго аж.
Toastmasters International дэлхийн 135 улсад, 15400 клуб, 332,000 гишүүдтэй үйл ажиллагаа явуулдаг, гишүүдийнхээ харилцааны, манлайллын чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой, 90 жилийн түүхтэй, дэлхийд нэр хүндтэй ашгийн бус, боловсролын байгууллага юм.
Монгол улсад анх 2010 онд “Тоастмастерс Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Олон нийтэд нээлтэй болон байгууллагын дэргэд хаалттай клубуудыг байгуулжээ.