Аж ахуйн нэгжүүдийг орчноо цэвэрлэхийг уриаллаа

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-03-15 09:25 GMT+8

Нийслэлийн  Хот тохижилтын газраас аж ахуйн нэгжүүдэд гаднах орчноо цэвэрлэж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад идэвхитэй оролцохыг уриалсан мэдэгдэл хүргүүлжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын  61 дүгээр тогтоолд  иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг.

Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 1478 санал өгсөн байна.

Дээшээ