Монголын рок, попын шилдгүүд эрчүүддээ бэлэг барина

А.Мишээл GoGo.mn

2017-03-15 10:30 GMT+8

Хангай шиг түшигтэй ханагар сайхан эрчүүдийн минь баяр айсуй. Мартын 8-наар мартагдахааргүй баярласан бүсгүйчүүд та бүхэн мэдээж эрчүүдээ хэрхэн баярлуулах вэ гэж бодож сууна уу. Тэгвэл эргэлзээгүй Крокус эвент холл-ийг зорихыг зөвлөе.            

Учир нь Монголын рок, попын шилдгүүд энэ баасан гарагт гайхамшигт тоглолт зохион байгуулах гэж байна. Ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхнийг санагдуулах, залуусын шүтээн “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг, мөн Гитарчин Д.Өлзий-Орших, дуулсан дуу бүр нь хит болж байсан, охидын шүтээн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, цээл сайхан хоолой, урлагийн төлөө гэсэн уужим сэтгэлээрээ ялгарах СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд урлагийн шилдгүүд зөвхөн энэ үдэш Крокуст цуглах нь.   

Мөн энэхүү тоглолтын “чимэг” болж МУГЖ Т.Ариунаа эрчүүддээ зориулан өөрийн уран бүтээлээрээ бэлэг барих бол Монголын рок поп ертөнцийн “акул”-уудын нэг "Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун энэ үдэш фенүүдтэйгээ уулзах гэж байгааг дуулгая.

“THE MEN” буюу Эрчүүдийн баярт зориулсан энэхүү тоглолт ердөө хоёр хоногийн дараа буюу  энэ Баасан гарагт Крокус эвент холл-ийн тайзнаа ганцхан үдэш болох гэж байна. Та энэ үдэш хайрттайгаа болон анги хамт олон, найз нөхөдтэйгөө хамт баярын үдшээ тэмдэглэхээс гадна сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа сонсон доргио дискодож өнгөрүүлээрэй.     

Эрчүүдийн баярыг тохиолдуулан Эрчүүдээ баярлуулах төгс сонголт THE MEN байх болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80044411, 80101144

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1553 санал өгсөн байна.

Дээшээ