"Alibaba" группийн үүсгэн байгуулагч Жак Магийн "Ant Financial" групп "Moneygram International"-ийг худалдан авахаа зарласнаас зургаан долоо хоногийн дараа цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч "Euronet Worldwide" компани илүү өндөр үнэ санал болгосон байна. Канзаст төвтэй "Euronet Worldwide" компани "Moneygram International"-ийн нэгж хувьцаа бүрд 15.20 ам.долларыг санал болгосон нь "Ant Financial" группийн санал болгосон 13.25 ам.доллараас давсан үзүүлэлт болжээ.
Мягмар гарагт "Euronet Worldwide" ийнхүү өндөр үнэ санал болгосны дараа "Moneygram International"-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 25 хувиар өсөж, 15.77 ам.долларт хүрсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагчдыг илүү өндөр үнэ хаялцахад хүргэжээ.
"Ant Financial"-ийн хувьд “Moneygram International"-ийг худалдан авснаар хилийн чанад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Харин "Euronet Worldwide"-ийн Гүйцэтгэх захирал Майкл Браун "Бид хэлэлцээг амжилттай болгохыг хүсэж байгаа учраас илүү өндөр үнэ санал болгосон" гэж мэдэгджээ.
Б. Ариунболд