Эмч нарыг сургагч багшаар бэлтгэж байна


2017-03-15 11:35 GMT+8

“Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

Гурван өдрийн турш үргэлжилж буй уг сургалтад нийт 24 эмчийг чиглүүлэгч багшаар бэлтгэх бөгөөд багшийн үнэмлэх, Японы анагаах ухааны боловсролын нийгэмлэгийн гэрчилгээг олгох юм.

Энэ төсөл нь Монгол Япон хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу хэрэгжиж буй бөгөөд таван жилийн хугацаатай. Бэлтгэгдсэн эмч нар төслийн хугацаанд сургалтыг үргэлжлүүлэн явуулна. Эмч нарт төгсөлтийн дараах сургалтын чанарт анхаарснаар иргэдэд хүрэх тусламж үйлчилгээ сайжрах юм. Тус сургалтын онцлог нь Японы анагаах ухааны боловсролын нийгэмлэгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар явагдаж байгаад оршино.

“Монгол эмч нарын эмнэлзүйн чадвар өндөр хэдий ч заах арга дутмаг санагдсан. Иймээс уг сургалтаар дутагдаж буй ур чадварыг олгоход дөхөмтэй гэж үзэж байна” хэмээн уг төслийн ахлах зөвлөх Охара Хироши хэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд энэ сургалтыг гурван удаа зохион байгуулжээ. Ингэхдээ орон нутгийн эмч нарыг хамруулсан байна. Сургалтаар өвчтөнг оношлох, эмчлэх талаар хичээл заахаас гадна, бие даан ажиллах олон төрлийн аргуудыг ашиглаж байна.

Сургалт өнөөдөр үргэлжилнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1553 санал өгсөн байна.

Дээшээ