Шатаасан дугуйнаас ялгарах бодис хүний биеийг 8 жил хордуулдаг

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-03-15 12:10 GMT+8

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатарын зургаан дүүрэгт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн МХГ-ын даргын гаргасан удирдамжийн дагуу нэр бүхий дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, нийт 5,6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Агаарын бохирдол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал болсон учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаарын чанарыг сайжруулах бүсийн 129 хороонд агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулдаг газруудыг шалгасан аж.

Үүнд нь харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарын цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд багтжээ.

Нийт 1962 объектыг шалгаснаас 78 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, зургаан газрын зуухыг бүрэн шаталтат зуухаар солиулсан аж.

Нийслэлийн МХГ-аас сэрэмжлүүлж буйгаар дугуй, хуванцар, хог хаягдал зэргийг шатаах явцад Фуран, Диоксин зэрэг удаан задардаг органик бохирдуулагч их хэмжээгээр ялгардаг.

Энэ төрлийн бохирдуулагч бодис нь агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед найман жилээс дээш хугацаагаар хадгалагдаж, хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжлийг бууруулах аюултай.

Тиймээс иргэн бүхэн утааны эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулж, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 77775000 шуурхай утсанд ирүүлэхийг зөвлөж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль 39 хоногийн дараа болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлохоор заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй. Иймд УИХ 65-аас доошгүй хоног гэсэн хугацааг өөрчлөхөөр зэхэж байна. Таны бодлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг асуух ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамт зохион байгуулах нь зөв үү?
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ